2006 оны 11-р сард Ханойд болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ОУ бүс нутгийн олон улсын энэ байгууллагыг 2012 онд даргалах санал тавьсан юм. Уулзалтыг Оросын нийслэлд биш, харин Номхон далайн эрэгт Владивосток хотод хийх шийдвэр гаргажээ. Оросын удирдагч төлөвлөж буй ажлын гарааг ийн тодорхойлов.
- Алс дорнодын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх ажиллагааг зохицуулахын тулд би засгийн газрын даргаар тэргүүлүүлсэн улсын комисс байгуулах зарлигт гарын үсэг зурлаа. Оросын эдийн засагт ч, нийт дэлхийн эдийн засагт ч асар уудам энэ нутгийг илуу ур бүтээлтэй нэгтгэх хэрэгтэй байна. Юуны өмнө эрчим хүч, олборлох болон боловсруулах үйлдвэр, био нөөц, ОУ-ын тээврийн чадавхийг хөгжүүлэх зэрэг хүрээнд хөрөнгө оруулалтын төсөлд түлхэц өгөх хэрэгтэй юм. Би дөнгөж сая Энэтхэгт очсон, Орос, Энэтхэгийн хооронд, тухайлбал Оросын зуун нутаг – Алс дорнодтой хамтран ажиллах талаар энэтхэг түншүүдтэй нилээд их ярьсан. Энэтхэг түншүүд нилээд олон том төслийг сонирхож байна. Энэ бүх арга хэмжээ нийлээд шинээр хөрөнгө оруулан, гэрээ байгуулж, АНД-н бүс нутгийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх боломж олгох ёстой. Энэ нь бүс нутгийн хөрөнгө оруулалтын үйл явц, хоёр талын харилцаа, хилийн хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцоход Алс дорнодод түлхэц өгнө. Манай орон өөрсдийн хувьд стратегийн талаар чухал АНД-н бүс нутагт байр сууриа улам бэхжүүлж байна. Бид энд өрнөж буй интеграцийн үйл явцад идэвхтэй оролцож, хоёр талын ч, олон талын ч үндсэн дээр АНД-н бүс нутгийн орнуудтай ур бүтээлтэй хамтран ажиллаж байна. Форумд бэлтгэх нь дорнын чиглэлд бидний түншлэлийг ахиулахад бас нэг чухал алхам болно. АНД-н бүс нутагт их хөрөнгө, дээд зэргийн технологийн үйлдвэрлэл төвлөрсөн. АНД-н бүс нутаг нь бидэнтэй хоршихыг сонирхсон, ОУ-ын хувьд нээлттэй асар том зах зээл билээ. АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт Владивосток, Приморийн хязгаар, нийт Алс дорнодыг хөгжүүлэх чухал хүчин зүйл болж болох юм. АНДЭЗХАБ-ыг ОУ даргалах жил нөлөө бүхий улс төрч, үйлдвэрийн эзэн, санхүүч, олон нийтийн зүтгэлтнүүд оролцсон 100 гаруй ажил зохионо. АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг бэлтгэхэд 100 тэрбум орчим рубль шаардагдаж байна гэж ерөнхийлөгч хэллээ.
- Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров хэлсэн үгэндээ, АНДЭЗХАБ-ын ажил 2000 онд батлагдсан, интеграцийн энэ том нэгдэлд ОУ-ыг оролцуулах үндсэн дээр хэрэгжинэ гэлээ.
- Бид террорын эсрэг хамтран тэмцэх, тээврийн аюулгүй байдал, эрчим хүчний дэд бүтцийн аюулгүй байдал, соёл, шашны яриа хэлцээ, өнгөт темерлегийн талаарх яриа хэлцээг оруулан нилээд хэдэн тодорхой санал гаргаж, хэрэгжүүлсэн юм. Бидний санал маш олон зүйлийг хамаарсан нь энэ нутагт харилцан ашигтай үндсэн дээр хамтран ажиллах сайхан боломж байгааг харуулж байна. Нийтээр мэдэх цунами тохиолдсоны дараа бид байгалийн гамшигтай тэмцэх, гамшгийг сэрэмжлэх, уршгийг нь арилгах талаар бүс нутгийн орнуудын зохих байгууллагын сүлжээг хөгжүүлэхийг санал болгосон юм. Ажлын бүлгүүд байгуулж, Алс дорнодын улсын тойргийн бусад хотод бага хурал, уулзалт хийх талаар бодож болно. Владивостокийг ийм маягийн том форум хийхэд тохирох газар болгохын тулд дэд бүтцэд маш их хөрөнгө оруулахаас гадна нилээд ашиг олно гэж найдах үндэстэй. Нилээд олон арга хэмжээ нь ажил хэрэгч бүлэг, бизнесменүүдийн уулзалттай холбоотой бөгөөд тэр үед харилцан холбоо тогтоож, хөрөнгө оруулалтын төсөл хэлэлцэнэ. Энэ нь ОУ-ын хувьд улс төрийн хувьд чухал, ашигтай төдийгүй, үүнээс хэтдээ их хэмжээний ашиг олж болно гэж Сергей Лавров төгсгөлд нь хэллээ.

Орчуулагч П. Шагдар