Foto: //www.membrana.ru/articlesЭнэ нь Оросын эдийн засгийн хөгжлийн ирээдүйн тухайд нилээд өөдрөг үзэл төрүүлж байна гэж Оросын төрийн албаны академийн орлогч захирал Андрей Марголин үзэж байна. Оросын эдийн засаг 2007 онд хөгжсөн тухай олон улсын чансааны «Фитч» агентлагийн таамналыг тэр ингэж тайлбарлав.
- Энэ таамнал нилээд өөдрөг шинжтэй байна. Алтан валютын нөөц нэмэгдэж, ОУ дэлхийд байр сууриа мэдэгдэм бэхжүүлж байна гэж агентлаг таамаглав. Эрчим хүчний нөөцийн экспортын орлого ч нэмэгдэнэ, нефтийн үнэ хямдарна гэж агентлаг таамагласан нь ч үүнд саад болохгүй. «Фитч» агентлаг ОУ-ын төсвийн болон санхүүгийн бусад үзүүлэлтийн байдал сайн байгааг ч чансааны нааштай хүчин зүйл гэж үзэж байна.
Оросын эдийн засагт хөрөнгө оруулалтын өсөлтийн хүрд нэмгдэнэ гэж агентлагийн шинжээчид үзэж байна, энэ нь эдийн засгийн нийт өсөлтөд дөхөм болох ёстой. Андрей Марголин ярихдаа:
- Өнөөдөр хөрөнгө оруулалтын ихээхэн хэсэг дэд бүтцийн салбаруудад төвлөрч буй. Хөрөнгө оруулалтын идэвх олборлох салбараас барилгын материалын үйлдвэр, төмөрлөгт шилжлээ. Энэ нь оросын эдийн засгийн ирээдүйн талаар маш өөдрөг үзэл төрүүлж байна. Дэд бүтцийн объектууд байгуулсан нь хөрөнгө оруулалтын чадавхийг ихээхэн нэмэгдүүлэх боломж олгож, бизнест цаашдын хөгжлийн чиглэлийг илээр зааж өгөх юм.
- ОУ-д 2007 онд мөнгөний ханшны бууралтыг өнгөрсөн жилийнх шиг тийм доод хэмжээнд барихад түвэгтэй байх болно гэж «Фитчийн» шинжээчид үзэж байна. Нэг талаас өгөөж нь хараахан гараагүй байгаа их хэмжээний хөрөнгө оруулалт мөнгөний ханшны бууралтыг хөөргөднө. Учир нь энэ жил өнгөрсөн жилийнхээс их хөрөнгө орох юм. Мөнгөний ханшны бууралтыг нэмэгдүүлж мэдэх өөр нэг хучин зуйл нь эдийн засгийн бус зүйл. 2007 он ОУ-д парламентын сонгуулийн жил. Иймээс зээл-санхүүгийн бодлого сулрах магадлал их гэж агентлаг үзэж байна. Энгийнээр хэлэхэд сонгогчдод аятай харагдахын тулд нийгмийн төрөл бүрийн төлбөр нэмэгдэнэ. Энэхүү хүчин зүйл юуны өмнө сонгуулийн өмнөх байдал хэр хүрц байхаас шалтгаална. Хэрэв одоогийн эрх баригчид ноцтой өрсөлдөөнтэй тулгарвал сонгогчдод мөнгө өгөх хүсэл их байх болно. Эрх баригчид итгэлтэй байвал сонгогчдыг илүү байдлаар урамшуулах гэхгүй юм.

Орчуулагч П. Шагдар