Foto: http://www.t-l.ru/newsОрос Улсын биеийн тамир, спортын агентлагийн тэргүүн Вячеслав Фетисов тийн ярив.
- 2-р сарын 18-нд Сочид ирэх ОУ-ын олимпийн хорооны үнэлгээний комисс олимпийн наадамд хот бэлтгэж байгааг нааштай үнэлнэ гэж найдаж байгаагаа хуучны алдарт хоккейчин илэрхийллээ. Энэ наадмыг явуулах эрхийн төлөө Сочигоос гадна австрийн Зальцбург, өмнөд Солонгосын Пхенчхан хот өрсөлдөж байгаа юм. Сочийн хувьд ялах бүхий л бололцоо байна, учир нь энэ хот хосгүй, энд зуны ч, өвлийн ч амралт байдаг. Оросын засгийн газрын орлогч дарга Александр Жуков ярихдаа:
- Далайгаас, далайн хаялганаас хагас цаг яваад л уулын цанын баазад хүрэх газар өөр хаана ч байхгүй. Одоо зарим газар үүнийг хиймлээр бий болгохыг оролдож байгаа. Жишээ нь, их халуун байдаг Арабын эмирт улсад хиймэл зам тавьж буй. Тэгвэл энд юу ч хийх хэрэггүй. Хагас цаг яваад л ууланд очно.
- Дашрамд дурдахад, уулын цанын уралдаан явуулах Сочийн дүүргийн Красная Полянаг Гиннесийн дээд амжилтын номонд бичжээ. Чухамхуу Красная Полянад тундас хамгийн их унадаг юм. Тэнд дандаа цастай байдаг. Тэгэхдээ 1300 метрийн өндрөөс цастай байна. 4-р сард Ачишко ууланд цасны өндөр 9 метр 60 сантиметр байсан нь бүртгэгджээ.
Сочи хот 2014 оны өвлийн олимпийн нийслэл болохоор ид бэлтгэж байна. Шинэ нисэх буудлыг ирэх 2-р сарын 6-нд ашиглалтад оруулах гэж байна. ОУОХ-ны комиссынхон ирэх үед жилдээ 5 сая зорчигч үйлчлэхэд шинэ буудал бэлэн болсон байна гэж найдаж байна. Энд барих спортын объект, зочид буудлуудын төслийг хамгийн орчин үеийн туршлагыг харгалзан зохиожээ.
Сочийнхон хэзээний зочломтгой байдаг нь ОУХН-ын үнэлгээний комиссынхоны санаа бодол нөлөөлөх биз ээ. Тухайлбал, хотын зоог, зууны газар олимпийн цэсээр шинэ хоол хийж эхэлжээ. Хүнсний зарим барааны дүрс спортын байгууламжийг санагдуулна. ОУОХ-ны төлөөлөгчид, сэтгүүлчид «Үсрэх тавцан» шарсан форель юмуу тутаргын гурилаар хийсэн «Уул» боов идэж, «Ялалтын оргил» амтална. Түүнээс гадна «Сэргээшийн хяналт» гэсэн согтууруулдаггүй ундаа, «Давхар тулуп» гэсэн ялигүй градустай ундаа санал болгоно.
2014 оны өвлийн олимпийн нийслэлээр Сочи хотын нэр дэвшүүлснийг Итали Улс хэдийн дэмжжээ. Энэ тухай Италийн ерөнхий сайд Романо Проди мэдэгдлээ.

Орчуулагч П. Шагдар