Foto: http://www.mixailov.org/galleryТус холбоо даатгалын компани, хууль хяналтын байгууллага, хулгайтай тэмцэх хэрэгсэл үйлдвэрлэгчдийн чармайлтыг нэгтгэх зорилготой юм. Шинэ байгууллага Орос Улсын хэмжээнд хамгийн их хулгайлагддаг машины нэгдсэн жагсаалт гаргаж, машиныг хулгайлахаас хамгаалах хамгийн үр нөлөөтэй арга хэмжээ авах зорилготой юм.
- Авто хөсгийн хулгай нь дэлхий нийтийн асуудал. Олон оронд машины хулгай ямар байдгийг шинжилвээс ОУ-д тийм ч их биш, жил бүр 110 мянган машин хулгайд алддаг, тэгвэл Их Британид 370 мянга гаруй, АНУ-д 1 сая 400 мянган машин хулгайд алддаг байна.
Манай оронд хулгайд хамгийн их алддаг машин нь орос машин хэвээр байна. Бас Японы «Тойота», Германы «Вольксваген» машин хамгийн их хулгайлагддаг эхний гурван машины дотор орж буй.
Урьд машины хаалгыг шууд эвдэж хулгайлдаг байсан бол одоо сүүлийн үеийн техникийн ололт, «дээд зэргийн технологи» гэгчийг улам бүр ашиглах болсныг улсын авто хөсгийг шалган байцаах газрын байцаагч Илья Мальков тэмдэглэж байна.
- Гэмт хэрэгтнүүдийн бэлтгэлийн түвшин заримдаа хулгайтай тэмцэх техникийн олон бүтээлээс давж буй. Зүг чиг олох хиймэл дагуулын систем ашигладаг хумуус, мөн түүнийг тавьсан автомашин өнөөдөр хэдэн жилийн өмнөхөөс хавьгүй олон болжээ.
- ОУ-д байгуулагдсан, тээврийн хөсгийн хулгайтай тэмцэх мэрэгжлийн холбоо ажилдаа хэдийн ороод байна. Машины хулгайд төрөл бүрийн 100 гаруй шалгуураар хяналт тавьж байна. Эдгээр мэдээг задлан шинжлэх нь мэдээний нэгдсэн бааз бий болгож, тээврийн хөсөг хулгайлахтай ур бүтээлтэй тэмцэх арга боловсруулах боломж олгох юм. Одоогоор тус холбоонд даатгалын хамгийн нэрд гарсан, дорвитой компани, хулгайтай тэмцэх хэрэгсэл үйлдвэрлэгчид ороод байна. Гэхдээ тэдэнтэй удахгүй авто машины үйлдвэрлэгчид ч нийлнэ гэж зохион байгуулагчид найдаж байна.

Орчуулагч П. Шагдар