Foto: http://www.rustrana.ruТус байгууллага энэ нутагт хайгуул хийдэг оросын үйлдвэрүүдийг нэгтгэх юм.
- Тийм шийдвэрийг эртнээс хүлээж байсан гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд ялангуяа оросын хувийн компаниуд геологи хайгуулын ажлыг төдий л сайн анхаарахгүй байгааг шүүмжилж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Оросын эх газрын усан доогуурх хүзүүвчид нүүрс ус төрөгчийн нөөц их байдаг, тэнд олон триллион шоо метр хий, олон зуун сая тонн нефть бий. Оросын тэнгисийн усан доогуурх хүзүүвчид нүүрс ус төрөгчийн далд нөөц 100 тэрбум тонн гэж мэрэгжилтнүүд дүгнэж буй. Баренцийн тэнгисийн усан доогуурх хүзүүвч дэх Штокмановын орд гэхэд 3 триллион шоо метр гаруй хийн нөөцтэйг хэлэхэд хангалттай. Ганц баруун Сибирийн нефтийн нөөц гэхэд л ОУ-ыг наад зах нь 100 жил хангана. ОУ түлшний нөөцөө эзэмших зөвхөн эхний шатанд байна гэж Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Николай Лаверов үзэж байна.
- Нефть, хий бүхий нутаг асар удам талбайтай, илрүүлсэн том орд 80-100-гаад байгаа, эдгээр нь дээрхи нутгийн дотрох их биш хэсэг юм. Орос Улсын нутаг одоогоор геологийн хувьд сайн судлагдаагүй. Жишээ нь, нефть олборлосон бүх үед эзэмшсэн нөөц байгаа нөөцийн ердөө 16 хувь болжээ. Байгалийн хийн хувьд 5-хан хувь байна.
- Бүр 2020 оноос шинэ ордуудыг ашиглах хэрэгтэй гэж Николай Лаверов үзэж байна. Эс тэгвэл нөөц бааз хүрэлцэхгүй. Шинэ ордыг боловсруулж байгаа ордуудтай тэнцэх тоогоор нээх ёстой гэдэг талаар шинжээчид санал нэг байна. Иймээс геологи хайгуулын ажил өнөөдөр улсыг ч, олборлогч компаниуд, түүний дотор хувийн компаниудыг ч улам идэвхтэй оролцуулахыг шаардаж буй.
Одоо ОУ-ын нутагт «ВР», «Шелл», «Коноко Филипс», «Тоталь», «Эксон», энэтхэгийн «ОНГК», японы компаниуд нүүрс ус төрөгч олборлож байна. Тэднийг геологи хайгуулын ажилд гэрээгээр ажилладаг түншүүдийн хувиар оролцуулж болох юм. Норвегийн «ПГС» компани Оросын эх газрын усан дорхи хүзүүвчид чухам тийм байдлаар хайгуул хийсээр нилээд хэдэн жил боллоо. Нефть, хий хайж, олборлох төсөл хэрэгжүүлэх хамтарсан шинэ үйлдвэр байгуулж байна. Тухайлбал, оросын «Газпром нефть», америкийн «Шеврон» компани энэ зорилгоор «Северная тайга Нефтегаз» хамтарсан үйлдвэр байгуулав. Хожим байгуулах геологи хайгуулын улсын компанийн тухайд бол энэ компанид хувь нийлүүлэхэд гадаадынхныг оролцуулахгүй юм.
Шинэ компани байгуулах нь Оросын эх газрын усан доогуурх хүзүүвчид том төсөл хэрэгжүүлэх ажлыг ихээхэн түргэтгэх боломж олгоно. Учир нь тэнд нүүрс ус төрөгчийн түүхий эд олборлож байгаа «Газпром», «Роснефть» компани хэдийн бэлтгэсэн нөөцийг боловсруулах юм.

Орчуулагч А. Шагдар