Foto: http://www.cultradio.ru2007 он оросын соёлын хувьд ямар болно? гэсэн асуултад зөвхөн соёлын сайд мэдлэгтэй хариулт өгөх нь дамжиггүй. Оросын соёлын сайд Александр Соколов энэ асуудалд хариулахдаа Оросын соёлын яамны стратеги зориулалт бүхий учир түүнийг өөрчлөх хэрэг алга гэж тэрбээр бат үзэж байна.
Янз бүрийн чиглэл хандлагын утга агуулага ямагт хамгийн чухал юм. Суурь довжоо шиг өвөрмөц салаа- урлагийн оновчтой хэлбэрийг ямагт харгалзан анхаарахын хамт зоригтой хайгуулыг дэмжих хэрэгтэй гэж Александр Соколов үзэж байна.
Уламжлалыг баримтлан хайгуул хийх нь шинэ жил биелүүлэх соёл урлагийн чухал бүх төслүүдийг биелүүлэхдээ баримтлах чиглэл юм .
Александр Соколов энэ үйл явдлыг тайлбарлаж, соёлын жилүүдийг солилцон хийх нь хамтын ажиллагааны шинэ хэлбэр бишээ. ОУ дорнод, азийн чиглэлд соёлын түншийг эрж олж байгаа нь шинэ чиглэл юм. Соёл урлагийн төлөвтэй уг харилцаа холбоо урьд Европтой тогтоосон бат харилцаа холбоог тэнцүүлж байна. Эдийн засагт иймэрхү үйл явдал бас гарч байна. Сайд Соколов удахгүй Энэтхэг улсад албан есны айлчлал хийж, 2008-2009 онуудад соелын жилүүдийг солилцон явуулах тухай орос–энэтхэгийн хэлэлцээрт гарын үсэг зурна.
Энэ зун Москвад болох хөгжмийн том үйл явдал- олон улсын Чайковскийн нэрэмжит 13-р тэмцээн «уламжлал баримтлан хайгуул хийх» гэгч чиглэлд бас багтана. «Үнэ цэнтэй» гэж Александр Соколовын нэрлэсэн тэмцээн өвөрмөц хайгуулын нарийн хэрэгсэл юм. Дэлхий дээр алдартай олон хөгжимчийг тэмцээний явцад олж. тэд жүжигчийн амьдралын гараандаа орлоо.
Сангийн хувьд манай улс бэхжиж байгаа өнөө үед буурьтай хөгжих өөр нэгэн чиглэлийг оросын сайд онцлон тэмдэглэв. Энэ нь ОУ-ын түүхийн дурсгалт зүйлүүдийг тэдгээрийн дотор дархан цаазтай музей. Оросын язгууртны орднуудад болон оросын онц зүйл- тайж язгууртны эдлэлийн газруудад анхаарал халамж тавих чиглэл юм. Эдгээр дурсгалт зүйлүүдийг сахин хамгаалах нь дэлхийн түүх, соёлын өв уламжлалын хэсгийг сахин хамгаалахын хамт уламжлалыг нандигнан хадгалах аргаар өнгөрсөн цаг үетэй харилцах арга зам эрж олох хэрэг юм. Александр Соколов ярихдаа: ёс суртахууны үүднээс үнэ цэнтэй өв уламжлалыг сүүлийн зуу орчим жилд одоо анх удаа сэргээж нийгэмд бэлэглэх бололцоо бий. Дурсгалт хөшөө барилгануудыг сэргээхтэй холбоотой хууль ёс эдийн засгийн зорилтуудыг шийдвэрлэж оросын ёс суртахууныг сэргээх гол зорилгыг шийдвэрлэж болно гэж онцлон тэмдэглэв.


Орчуулагч М.Онджанова