Оросын ерөнхийлөгч Владимир Путины Шинэ жилийн баярын өмнө гарын үсэг зурсан зарлигаар 2007 оныг «Орос хэлний жил» гэж тунхаглав. Энэ сарын 24-д Парис хотод хэл жинжлэлийн «Эксполанг» хэмээх олон улсын үзэсгэлэн нээгдэхэд Орос хэлний жил гараандаа орно. Үзэсгэлэнгийн хүндэт зочин — ОУ ажиллагаануудад «Орос хэл сансарт харилцсан анхны хэл» гэсэн уриагаар оролцоно. «ОДХ» радиокомпанийн дарга Армен Оганесян ярихдаа манай компани гадаадын сонсогчидод зориулан онц ажиллагаа явуулна гэж тэмдэглэв. Хэл жинжлэлийн олон улсын үзэсгэлэнгийн явцад бид хосгүй төслийг танилцуулна. Энэ нь «Бух Орос орон. А үсгээс аван Я үсэг хүртлэх нэвтэрхий толь» нэртэй төсөл юм. «Оросын дуу хоолой» радиостанциас Гадаад хэргийн яамтай хамтран бэлтгэсэн боловсролын төсөлд ЮНЕСКО-ийн грант олголоо. Орос, англи, франц, герман, испани, япон, хятад — 7 хэлээр гаргасан толийг ашиглах хүмүүс мэдлэгээ тодорхойлох сайхан бололцоотой болно. Орос хэлийг алс холоос заах энэ төслийг бид Интернетад бас байрлуулна гэж Армен Оганесян мэдээлэв.
Парисын үзэсгэлэнд байрлуулах «ОДХ» радиостанцын тус салбарын материалууд гадаад 33 хэлээр нэвтрүүлэг явуулдаг манай компанитэй танилцуулна. Эдгээр нэвтрүүлгийг дэлхий даяар зуу сая гаруй хүн сонсож байна. Армен Оганесян цааш нь ярихдаа «ОДХ» радиостанц гадаад ойрын болон алс холын улсуудын сонсогчидод зориулан олон хөтөлбөрийг орос хэлээр явуулдаг. Эдгээр нэвтрүүлэг өвөг дээдсийн аугаа их хэлээр явуулахыг бид хичээдэг. Оросын соёл урлагт зориулсан олон нэвтрүүлэг ялангуяа радио жүжиг явуулдаг манай радиостанц орос хэлийг гадаадад хөгжүүлэхэд хувь нэмрээ шууд оруулж байна гэж Армен Оганесян тэмдэглэв.
«ОДХ» радиостанц бүх сонсогчийг Орос хэлний жилийн ажиллагаад оролцоход уриалж байна.

Орчуулагч М.Онджанова