Foto: http://www.booksite.ru21-р зуунд бий болсон энэ компани дэлхийн нүүрсний зах зээлд хэдийн өрсөлдөж, оросын эрчим хүчнийг хошуучлагчдын дотор оржээ.
Орост олборлож буй 300 сая тонн нүүрсээс 84 сая нь Сибирийн нүүрсний эрчим хүчний компанид ногдож буй. Тус компани эх орны цахилгаан станцуудад зориулсан түлшний нийлүүлэлтийн гуравны нэгийг хангаж буй. Оросын найман нутагт Сибирийн нүүрсний эрчим хүчний компанийн нүүрсний актив байрлажээ. Нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүд одоо хийгээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүдтэй өрсөлдөж бүрэн чадна гэж компанийн ерөнхий захирал Владимир Рашевский үзэж байна.
Зарсан хөрөнгө, түлшийн өртөг нь түүнийг хийнийхтэй харьцуулбал илүү дээр байранд гаргаж байгаа учир нүүрсний эрчим хүч өрсөлдөх бүрэн чадвартай юм. Хийн эрчим хүч бас хөгжих ёстой нь мэдээж, түүнд том хот, хий олборлох төвүүд гээд өөрийн давуу тал бий.
СУЭК компани дэлхийн зах зээлд оролцоогоо тууштай өргөжүүлж байна. Оросын нүүрсний экспортын 20 хувь түүнд ногдох бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанар нь экологийн хамгийн хатуу шаардлагад нийцэж буй. Компанийн экспортын хөтөлбөрийн талаар Владимир Рашевский ярихдаа экспортын хэмжээ энэ жил 24 сая тонн болно, ирэх жил багцаалбал тийм болно. Европ руу нүүрс гаргах нийт хэмжээнд ОУ-ын эзлэх хувь багцаалбал 35 хувь болно. Бид дэлхийн зах зээлд хүчирхэг байр сууриа цаашид ч хадгална гэж бодож байна. Манайхаас нүүрс импортлодог гол гол орны дотор Их Британи, Польш, Германи, Испани зэрэг европын орнууд, Япон, Өмнөд Солонгос гэсэн Азийн орнууд байгаа юм гэж тэмдэглэв.
СУЭК компани таван жил ажиллахдаа ОУ-д томоохон компани болсон төдийгүй, дэлхийн нүүрс олбордлодог арван том компанийн дотор орсон байна.

Орчуулагч П. Шагдар