Foto: http://www.tiwy.com/pais/rus.phtmlИраны ерөнхийлөгч энэ тивийн орнуудад айлчилсаны дүнг Оросын ШУА-ийн Латин Америкийн хүрээлэнгийн шинжээч Петр Яковлев тайлбарлахдаа ийн мэдэгдлээ. Тэр үзэхдээ улс төрийн утгаар энэ чиглэл маш тод харагдана. Энэ нь Энэтхэг, Хятад Улс гэсэн Азийн аварга том орон, бас ЗЕА-ийн орнуудтай харилцаагаа хөгжүүлж байгаа явдал. Латин Америкийн орнууд Ойрхи дорнодын орнууд, түүний дотор Иран Улсыг эдийн засгийн хувьд ихэд сонирхож байна. Тэдгээр улстай Латин Америкийн худалдаа-эдийн засгийн харилцаа өргөжиж байна. Улс төрийн утгаар нийлэх олон зуйл, олон улсын ажил хэрэгт хандах нийтлэг хандлага байна. Энэ нь сүүлийн жилүүдэд нийт Латин Америк даяар өрнөсөн «зүүний давалгаа» гэгчийн улмаас бүр тод харагдлаа. Тэнд, нилээд хэдэн оронд зүүний буюу зүүний төвийн засгийн газар засгийн эрх барилаа. Тэд бөмбөрцгийн баруун хагасаас гадна бодитой түнш эрж, ингэхдээ олон улсын тавцанд болон бүс нутагт АНУ-ын явуулж байгаа бодлогод зохисгүй хандаж буйгаа тод илэрхийлж байна. Ази тив, Ойрхи Дорнодтой Латин Америкийн орнууд улс төр, эдийн засгийн эрчимтэй, чиг зорилготой яриа хэлцээ хийж байгаа нь шинэ үзэгдэл юм. Тэр нь дэлхийг олон туйлт болгох гэсэн асуудал давамгайлах болсон өнөө үед бүр чухал байна.
Венесуэл, Иран Улс хөгжиж буй орнуудад туслах 2 тэрбум долларын сан байгуулснаа зарлав. Ийм холбоо байгуулсан нь ямар учиртай вэ? гэж асуудалд Петр Яковлев хариулахдаа энэ нь Ази, Африк, Латин Америкийн орнуудад хоцрогдол, ядуурал хэвээр байвал өнөөгийн ертөнцийн тогтвортой байдлыг хангах боломжгүйг хоёр орон ойлгосон хэрэг юм. Энэ нь АНУ дэлхийг дангаараа захирч байгааг харуулах гэсэн оролдлого. Улс төр, эдийн засгийн болон нийгмийн санаачлага гаргаж чадах нөөцтэй өөр хүчин, өөр орон байдгийг харуулах оролдлого. Энэ нь янз бүрийн оронд улс төрийн болон нийгмийн холбоотон элсүүлэхэд чиглэсэн ухаалаг тооцоо юм. Энэ нь эдийн засгийн тооцооны элемент, учир нь хөгжиж буй орнуудад туслах нь нефтээ гадаадад гаргадаг орнуудын ОПЕК байгууллагын гишүүн Венесуэл, Иран улсын аж ахуй, улс төрийг бэхжүүлэх юм гэж хэллээ.


Орчуулагч П.Шагдар