Оросын ерөнхий сайдын орлогч, БХ-ын сайд Сергей Иванов өөрийнх нь тэргүүлдэг яамны дэргэд сая байгуулагдсан олон нийтийн зөвлөлийн хуралдаан дээр ийн мэдэгдлээ.
Гэсэн ч Сергей Ивановын үнэлснээр одоогийнхоос илүү тааварлаж болох байсан гэх «хүйтэн дайны» үед биднээс хэн нь ч буцаж орохыг хүсэхгүй байгаа нь мэдээж. Европт ч, Америкт ч бас ингэж үзэж байгаа. Тэр үед үнэхээр ЗХУ, АНУ гэсэн хүчний хоёр төв байсан. Тэдгээр нь цөмийн болон хими, бактериологийн зэвсгийн асар их нөөцтэй байсан. Дэлхийн хоёр туйлтай байв. Талууд бие биеийн ажиллагааг соргогоор хянаж, ерөнхийдөө биеэ авч явах ямар нэг журмыг хэлбэрэлтгүй мөрдлөг болгож байв. Аливаа ноцтой алдаа цөмийн дайнд болон нөхөшгүй уршигт хургэж мэднэ гэдгийг Москва, Вашингтонд ойлгож байв.
Одоо энэ аюул арилсныг ОУ, АНУ-д зөвшөөрч байна. Гэхдээ шинэ аюул бий болж, тэр нь асар хурдан нэмэгдэж байна гэж БХ-ын сайд Сергей Иванов ярив. Юуны өмнө энэ нь олон улсын терроризмын хүчний аюул юм. Тэдний зарим төлөөлөгч үй олноор хөнөөх зэвсэг олж авахыг санаархсан гэсэн дохиог ОУ, АНУ, бусад хэдэн орны тусгай албад хэдийн аваад байна. Ялангуяа Интернет хөгжиж, урьд хаалттай, нууц байсан мэдээлэл олж авах явдал нилээд амар болсноор байдал хүндрэв. Терроризм нь ноцтой аюултай, учир нь үндсээр нь нэгмөсөн таслаад хаях ямар нэг ганц суурьгүй юм. Түүнийг дагагсад дэлхийгээр амар тэнэж байгаа нь харамсалтай. Даяарших үйл явц, мэдээллийн технологийн эрчимтэй хөгжил терроризмыг санхүүжүүлэх, янз бүрийн хэт даврагсдын хооронд холбоо барихыг хялбар болгов. Тэгээд ч өнөөдөр нэг ч орон өөрийгөө террорист ажиллагааны аюулаас хамгаалагдсан гэж үзэж чадахгүй байна. Тэдгээрийн талаар янз бүрийн тивээс ирж буй мэдээ үүнийг нотолж буй.
Өөр нэг ноцтой асуудал нь бас үй олноор хөнөөх зэсэг, пуужин, пуужинт технологи тархах аюул юм. Өнөөдөр 30 орчим орон цөмийн зэвсэг бүтээх боломжтой байна. Умард Солонгос мэт зарим орон тийм зэвсэгтэй болохоор шургуу зүтгэж буй. Чухам иймээс «хүйтэн дайн» дууссаны дараа ч сонор сэрэмжээ алдаж болохгүй. Харин ч олон улсын нэгдсэн чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй, учир нь хүн төрөлхтөн энэ шинэ аюул, дайралтыг зөвхөн хамтын хүчээр л үр бутээлтэй эсэргүүцэж чадах юм.

Орчуулагч М. Онджанова