Foto: http://news.peoples.ruОросын ерөнхийлөгчийн гэргий Людмила Путина Парист болсон олон улсын бага хурал дээр ийм мэдэгдлээ. Энэ хурлаар хүүхдүүдийг хүчирхийлж буйн эсрэг тэмцэх асуудал авч хэлэлцэв.
- Чуулгыг мөлжлөг, хулгайнаас хүүхдүүдийг хамгаалах олон улсын төв зохион байгуулав. Францын ерөнхийлөгчийн гэргий Бернадед Ширак уулзалтын эзэгтэй болж уулзалтад Людмила Путина, АНУ-ын тэргүүн хатагтай Лора Буш, Швед, Бельгийн хатан хаан мөн, Египетийн ерөнхийлөгчийн гэргий оролцов. Уулзалтад бас ЕХ, Интерпол, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцов. Людмила Путина бага хуралд хэлсэн үгэндээ өнөөгийн ертөнцөд хүүхдийг сургах төдийгүй, түүнийг санаа сэтгэлээр дэмждэг бас хэрэгтэй байна. Багш, сурган хүмүүжүүлэгч сэтгэл зүйч байх ёстой, тэдэнд их цалин өгөх ёстой. Чухамхуу багш нар л хүүхдүүдтэй бүхнээс илүү хамт байдаг гэж онцлон тэмдэглэв. Сурган хүмүүжүүлэгч, сургуулийн багшийн мэрэгжлийн нэр хүндийг өргөх хэрэгтэй. Мэрэгжлийн нэр хүндийг яаж өргөх вэ? Энэ нь цалинг нь нэмнэ гэсэн уг. Гэтэл ОУ, бусад оронд сурган хүмүүжүүлэгчид, багш нарын цалин бага байна. Өнөөдөр энэ нь гол мэргэжил гэдгийг бид яагаад ч юм зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэж Людмила Путина тэмдэглэв.
Людмила Путина сургуулийн өмнөх насны хүүхдийн болон сургуулийн шинэ маягийн байгууллага байгуулахад гойд анхаарахыг уриалав. Түүний бодлоор, ингэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал. Бид өнөөдөр энэ чиглэлээр хамтарсан ажил хийж эхэлснээр хүмүүсийг нэгтгэх, тэднийг хамтран ажиллуулах, бас дэлхий дахинд, түүний дотор хүүхдүүдийн тухайд түрэмгийлэх, хүч хэрэглэхийг бууруулахад тус болох боловсролын дэлхийн нэгдмэл систем байгуулж чадах юм.
Хүүхдүүд алга болсон асуудлаар Европт шуурхай холбоо барих 116000 гэсэн дугаартай нэгдсэн утас ойрын үед ажиллаж эхэлнэ гэж Парист болсон бага хурлын дунд мэдэгдлээ. Зохион байгуулалттай гэмт бүлгүүдтэй үр бүтээлтэй тэмцэхийн тулд дэлхийг хамарсан үндэстэн дамнасан хандлага шаардлагатай гэж чуулгын дүнгийн тунхаглалд өгүүлжээ. Энэ нь хууль тогтоогчид, шүүх, хуулийн байгуулагууд, олон нийтийн байгууллагуудыг нэгтгэх ёстой. Хүүхдүүдийн эрхийг хамгаалах ажиллагаа явуулахад нэгдэхийг иргэний нийгмийн төлөөлөгчдөд бага хуралд оролцогчид уриалаад, хүүхдийн эрхийн асуудлаар ойрын үед Европын комиссын зохион байгуулах европын чуулгад амжилт хүслээ.

Орчуулагч  М. Онджанова