Foto: http://genzher.narod.ruШинээр гарсан 2007 оныг «ОУ болон дэлхийд орос хэлний жил» болгож ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарласныг бид хэдийн мэдээлсэн. Дэлхийн соёл иргэншлийн хөгжилд орос хэл чухал нь илэрхий гэж Оросын ерөнхийлөгч ярьжээ. «Учир нь оросын төдийгүй, бусад ард түмний түүх, соёл, ШУ-ны нээлт гээд олон зүйлийн тухай ном орос хэлээр хэвлэгджээ. Орос хэлний жилээр зохиох арга хэмжээ сонирхол их татаж, ашиг тусаа өгч, олон улсын хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлнэ» гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна.
Өнөөдөр орос хэл нь янз бүрийн үндэстний 288 сая хүний төрөлх хэл юм. Орос хэл НҮБ-ын ажлын зургаан хэлний нэг. Дэлхийд сурч буй хэлний дотор орос хэл томоохон байр эзэлдэг. Орос хэлийг ихэд сонирхдог орны нэг нь Монгол Улс билээ. Владимир Путин өнгөрсөн оны 12-р сарын эхээр МУ-ын ерөнхийлөгч Энхбаяртай Кремльд уулзах үедээ дараах зүйлийг ярьсан нь санамсаргүй хэрэг биш ээ.
- МУ-ын удирдагчид ОУ-тай хүмүүнлэгийн харилцаа хөгжүүлэх болон орос хэлийг анхаарч байдгийг бид өндөр үнэлдэг. Бид Монголд орос хэл судлах курс хичээлүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх, сурагч, оюутны дотор олимпиад уралдаан тэмцээн явуулахад тус дөхөм үзүүлэх бодолтой байна. Бид энэ чиглэлээр илүү өргөн цар хүрээтэй алхам хийж, тухайлбал «Орос хэл» улсын зорилтот хөтөлбөрт заасан арга хэмжээг Монголд хэрэгжүүлэхэд бэлэн байна. Энэ нь Монголын иргэд, юуны өмнө залуучуудын ОУ-ын мэдээллийн орон зайд чиг баримжаагаа олох, оросын их дээд сургуульд суралцах, соёл, ШУ-ны харилцаа хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх юм.
Бид зохион бичлэгийн  уралдаанаа ч Монгол дахь орос хэлний асуудалд зориулав. «Оросын дуу хоолой» радио Монголын анд нөхдийн Оросын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, МОНЦАМЭ агентлагийн хэвлэл «Новости Монголии» сонинтой хамтран «Монгол дахь орос хэл» сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлаж байна.
Та нар энэ уралдаанд оролцохдоо дараах гурван сэдвийн аль нэгээр нь зохион бичлэг бичих ёстой.
Эхний сэдэв – Би орос хэлийг яагаад сурсан, сурч байгаа буюу сурахыг хүсдэг вэ?
Хоёрдугаар сэдэв — Орос хэл Монгол оронд өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байдалтай байна вэ?
Гуравдугаар сэдэв — Орос орноор миний хийх аялалын зам.
Гурав дахь сэдвээр та бичихдээ Оросын ямар хот, нутгаар аялахыг хүсч байгаа, яагаад аялахыг хүсч байгаа, мөн тэндхийн ямар дурсгалт зүйлийг үзэх хусэлтэй байгаагаа бичээрэй.
Эсвэл та өөрийгөө «Улаанбаатар-Москвагийн галт тэргээр» аялж байгаа гэж бод. Тэгээд Оросын нийслэлд хүрэх замынхаа тухай, ямар хотоор дайрч гарах, магадгүй аль нэг хотод буухыг хүсвэл тэр тухайгаа бичээрэй. Та энэ хотын тухай мэдэх зүйлээ бичээрэй.
Та бас Орос орноор ямар хөсгөөр аялах тухайгаа ч бичиж болно. Бүх зүйл таны уран сэтгэмж, хүслээс шалтгаална.
Бас нэг анхаарах зүйл. Та орос хэл сайн мэддэг бол хариултаа оросоор бичиж болно. Харин орос хэл сурч эхэлж байгаа буюу сурах бодолтой байгаа бол монгол хэлээр бичээрэй.
Уралдааны хариултыг бид 9-р сарын 15 хүртэл хүлээж авна. Ирүүлсэн бүтээлийг орос хэлээр бичсэн, монгол хэлээр бичсэн, 14 нас хүрээгүй хүүхдийнх, 2007 онд дунд сургууль тегсегчийнх гэсэн дервен ангиллаар комисс шалгаруулна. Ангилал бүрт түрүүлэгч тодруулна. 10-р сард монгол-оросын найрамдлын ээлжит сарын ажлын үед Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухаан, соёлын төвд уралдаанд түрүүлэгсэд болон шагналт байранд орогсдод үнэ бүхий зүйл, бас орос хэлний толь, «Новости Монголии» сонин бутэн жилээр захиалах эрхийн бичиг гардуулна.
Уралдааныг ивээн тэтгэгчийн нэг «Базовый элемент» компани 2007 онд Монголын дунд сургууль тегсегчдед зориулан тусгай шагнал бий болгож, «2007 онд дунд сургууль тегсегч» ангилалд туруулсэн хуухдийн Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн Улаанбаатар хот дахь салбарт суралцах зардлыг гаргах болжээ.
Манай хаяг: Москва 115326, Пятницкая 25, Монгол Улс руу радио нэвтруулэг явуулдаг хэлтэс. Уралдаанд оролцогчид зохион бичлэгийн тегсгелд еерийнхее тухай бичээрэй, тэгэхдээ гэрийн хаяг, гэрийн юмуу гар утасны дугаараа бичихийг хусье.
«Оросын дуу хоолой» радиогийн Монгол Улс руу
радио нэвтруулэг явуулдаг хэлтэс.

<сонсох>