Foto: http://www.hayinfo.ruБүс нутгийн парламентын зүтгэлтнүүдийн жил дутмын уулзалт Оросын нийслэлд анх удаа болж байгааг манай тоймч тэмдэглэв.
- Дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн 60 орчим хувь, олон улсын худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тэн хагас орчим нь АНД-н бүс нутгийн орнуудад ногддог юм. Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов чуулгын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа ОУ бүс нутгийн улс төрийн дээдэст интеграцийн өргөн цар хүрээтэй хэдэн төсөл санал болгоход бэлэн байгааг мэдээлэв.
Юуны өмнө эрчим хүчний салбарт хамтран ажиллах, «Зуун Сибирь – Номхон далай» нефтийн хоолой тавих, Азийн орнууд руу Оросоос хийн хоолой тавих юм. Миронов бас Ази, алс дорнодын чиглэлд Оросын нутгаар дайрч гардаг тээврийн замыг өргөжүүлэхийг чухал төслийн нэг гэлээ. Тээврийн эдгээр зам дэлхийн эдийн засгийн хоёр чухал төв – ЕХ, АНД-н бүс нутгийн орнуудын ажил хэрэгч харилцааг хүчтэй болгоход чиглэнэ.
Терроризм, мансууруулах бодисны наймаатай тэмцэх асуудлыг онцлон ярив. Терроризмтай тэмцэх хүрээнд олон орны хууль хоорондоо харшлахгүй байх нь маш чухал болохыг Сергей Миронов тэмдэглэв.
- Өнөөдөр дэлхийд олон улсын терроризмд өртөхгүй гэх нэг ч орон байхгүй. Бидний чуулга парламентынх учир бид терроризмтай тэмцэх хуулийн бааз бий болгоход хүч чармайлтаа нэгтгэх ёстойг харгалзах хэрэгтэй. Жишээ нь, мансууруулах бодис худалдаж олсон мөнгөний нэг хэсгийг террорист ажиллагаа үйлдэхэд ашиглаж байгаа, мөн зэвсгийн хууль бус наймаанаас олж буй мөнгө ч энд ордог юм. Үүнийг үндэс болгож АНД-н бүс нутгийн орнуудын парламентын зүтгэлтнүүд олон улсын терроризмтай хийх тэмцлийн эдгээр бүх талыг нэгтгэсэн хууль авч үзэх хэрэгтэй гэж Сергей Миронов үзэж байна.
- АНД-н бүс нутгийн чуулгад хойд зугт Берингийн хоолойноос өмнө зугт Горнийн хошуу хүртэл нутагт орших ихэнх орон болох 27 улс оролцох юм.

Орчуулагч П. Шагдар