Foto: http://www.finance.rich4you.ruЦагаачлалын хуульд гарсан зарчмын өөрчлөлтийн талаар манай тайлбарлагч бичихдээ:
- Цагаачдыг бүртгэх тухай хууль, гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай засварласан хууль, бас жижиглэн худалдааны захын тухай хууль хүчин төгөлдөр болов. Тэдгээр нь ОУ-д гадаадын иргэдийг бүртгэх, тоолох системийг ихээхэн хялбарчилж, тэднийг ажилд авах журмыг хөнгөвчлөх юм.
Цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулах цаг болсон. Энэ салбарын байдал ОУ-д өөрт нь, мөн олонхи нь манай оронд ажил хийж мөнгө олохоор ирсэн цагаачдад олон талаар зохисгүй байсан учир ийм өөрчлөлт хэрэгтэй байлаа. Учир нь хуучин ЗХУ бутарсаны дараа ОУ-ыг хуучин холбооны БНУ-уудын давалгаа ёстой л нөмөрсөн. Энэ асуудал зохицуулагдахгүй байсан нь эдийн засгийн болон бусад ноцтой асуудал үүсгэж, зарим үед үндэстний хооронд ноцтой хямрал үүсгэж, гэмт хэрэг нэмэгдэхэд хүргэсэн.
Ирсэн хүмүүсийн олонхи нь хууль бус цагаачид болохыг хэлэхэд хангалттай. Манай оронд байгаа гадаадын 11 хүн дутмын 10 нь хууль бус байна гэж мэрэгжилтнүүд дүгнэжээ. Үүний уршгаар далд бизнес гарч ирж, улсын эдийн засагт хохирол учирч буй. Зарим мэдээгээр, ТУХН-ын иргэд Оросоос жил бүр 15 тэрбум доллар гаргаж байна. Энэ нь ОУ-ын хувьд алдагдал юм. Цагаачид ч хохирч байна, учир нь тэдний олонхи нийгмийн хувьд ч, эрх зүйн хувьд ч хамгаалагдаагүй юм.
Цагаачлалыг зохицуулах ёстой гэж Улсын цагаачлалын албаны захирал Константин Ромадоновский үзэж байна.
- Энэ нь хэвийн соёлтой хандлага. Бидний аюулгүй байдал, бидний эрүүл мэндэд юу ч аюул учруулахгүйг бид мэдэх ёстой. Тэгээд ч энэ зах зээлд бидний мэдэх, ямар нэг зөрчил гарвал хариуцлага хүлээж чадах хүмүүс ажиллах ёстой, түүнээс биш бид хараагүй, мэдэхгүй, олж чадахгүй этгээдүүд ажиллах ёсгүй.
- Ойрын гадаад орнуудаас визгүй ирж байгаа, ажил хийх цагаачдад энэ жил анх удаа хувь хэмжээ тогтоож өгч байгаа нь 6 сая хүн байх юм. Энэ нь олон хүн хууль бус байдлаа хууль ёсны болгох боломж олгоно. Тэр тусмаа цагаачдыг бүртгэх хуулиар, гадаадын иргэдийг оршин суугаа газарт нь бүртгэхийг цуцалж буй. Үүн й оронд ирсэн тухайгаа улсын цагаачлалын албанд зөвхөн мэдэгдэх л хэрэгтэй. Бур шуудангаар мэдэгдсэн ч болно.
Цагаачлалын хуулийн өөрчлөлт ОУ-д ажил хийхийг хүсч гадаадаас ирэх хүмүүсийн үндсэн хуульт эрхийн баталгааны түвшинг ихээхэн дээшлүүлнэ. Үүний сацуу энэ нь ОУ-ын хувьд цагаачлалын үйл явцыг удирдах, нууц цагаачлалыг цөөрүүлэх, түүнтэй холбоотой зохисгүй уршгийг давах үр нөлөөтэй зам юм.

Орчуулагч П. Шагдар