Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр засгийн газрын гишүүдтэй уулзахдаа ийн мэдэгдлээ.
- Зөвлөлтөөс хойшхи нутаг дахь интеграци нь зах зээлийн шудрага зарчимд хэрэгжих ёстойг Владимир Путин онцлон тэмдэглэв. Түүний ярьснаар бол, аль нэг улсыг дэмжих хэмжээг заримдаа тооцоход хэцуу байдаг ч гэлээ тэр улсыг далдуур дэмжих практикийг эцэс болгох хэрэгтэй. Ийм практик интеграцид түлхэц өгөхгүй төдийгүй, харин ч интеграцийн орон зайг бусниулна. ОУ, түүний ойрын хөршүүдийн харилцаа яруу тодорхой, нээлттэй, зах зээлийн байх ёстой. Тэр үед энэ харилцаа жинхэнэ интеграцид тусалж, эрх тэгш, шудрага болдог юм.
Белорусь Улстай тогтоох харилцаа ч үүнээс хойш энэ зарчимд үндэслэнэ. Минск, Москвагийн хооронд эрчим хүчний хувьд саяхан үл ойлголцох явдал гарсныг Владимир Путин эцэслэв. Минскийнхэн Оросын нефть, хийг маш хөнгөлөлттэй нөхцлөөр авч дассаныг дурдая. Энэ нь ОУ, Белорусь Улс холбооны улс байгуулж байгаатай холбоотой байв. Гэхдээ харилцаагаа ач холбогдол багатай гоё үгнээс бодитой эрх ашигт шилжүүлэх цаг болсныг Москва өнгөрсөн оны эцсээр Минскт мэдэгдсэн. Үүний улмаас харилцан бухимдаж, тэр нь Оросын эрчим хүч агуулагчийг Белорусаар дамжуулан Европт хүргэхэд зохисгүй нөлөөлсөн. Гэвч эцсийн бүлэгт зөвшин тохирсны учир утгыг Оросын ерөнхийлөгч тайлбарлав. ОУ Белоруссийн эдийн засгийг цаашид ч дэмжих болно.
- Белоруссийн эдийн засгийг зөвхөн эрчим хүч агуулагчийн хувьд ОУ дэмжихэд шинээр гарсан онд 5,8 тэрбум доллар болно гэж Владимир Путин ярьж байна. Энэ бол их мөнгө. Гэхдээ энэ нь ОУ зах зээлийн харилцаанд хэдэн жилийн турш тайван, зөөлөн, холбоотны маягаар шилжиж буйн төлбөр юм. Энэ нь ах дуу белоруссийн ард түмнийг дэмжсэн хэрэг гэж Оросын ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
- Владимир Путин засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалт дээр бас гадаадаас эх орон нэгтнүүдийг буцааж ирүүлэхтэй холбоотой асуудал хэлэлцэв. Энэ нь Москвагийн урьтал болгохз зүйлийн нэг юм. Буцаж ирж байгаа хүмүүст зориулан улсын тусгай хөтөлбөр энэ оноос хэрэгжиж эхэллээ. Ялангуяа улсын хувьд стратегийн талаар чухал нутаг, бас ажиллах хүч маш их дутагдаж байгаа нутагт очиж байгаа хүмүүст зориулж их хэмжээний хөнгөлөлт, зээл олгохоор заажээ.

Орчуулагч П. Шагдар