Foto: http://www.flyex.ruДэлхийн зах зээлд нефтийн үнэ баррель нь 150 доллар хүртэл нэмэгдвэл ийм холбоо байгуулж болох юм. 2007 онд дэлхийд тохиолдож мэдэх аюулд зориулсан Дэлхийн эдийн засгийн чуулгад зориулан шинжээчдийн бэлтгэсэн илтгэлд ийн өгүүлжээ. Энэ чуулга 1-р сарын эцсээр Швейцарын Давост болох юм.
- Нефтийн үнэ гэнэт нэмэгдэхийг хамгийн ноцтой 15 аюулын дотор олон улсын шинжээчид оруулав. 2008 оны 1-р сард ямар нэг террористууд Зуун өмнөд Азид шингэн тээгч хедэн хөлөг онгоц руу довтолсоны дараа нефтийн үнэ баррель нь 150 доллар хүртэл нэмэгдэнэ гэсэн таамнал бүхий хувилбарыг тэд авч үзэж байна. Нефть олборлодог орнууд «цоргоо хаахыг» илүүтэйд бодож, харин Латин Америкийн ядуу улсууд, Африкийн нефть гадаадад гаргагчид, ЗХУ-ын хуучин БНУ-ууд өөрсдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор холбоо байгуулах юм. Хөгжингүй орнуудад бууралт болж, АНУ хамгаас илүү нэрвэгдэж, өрнөдийн хэрэглэгчээ алдсан хятадын эдийн засаг бараг суйрнэ. Энэ үед Хятадын эрх баригчид байдлаа бэхжүүлэхийг хичээж, цэргийн хүч нэмэгдүүлэхэд найдвар тавина.
Өөр нэг таамналаар мөн 2008 оны 1-р сард Ази тивийг «шувууны ханиадаас» ч илүү аюултай шинэ вирус нэрвэнэ. Дэлхийнхэн балмагдан сандарна. Хил хаагдаж, европынхон Ази руу нисэхээ больж, нисэх онгоцны тээврийн компаниуд суйрэх дөхөж, нефтийн үнэ буурна.
Давосын чуулгын шинжээчид эдгээр жишээг үндэслэн, үндэсний засгийн газрын түвшинд дэлхийн аюулыг жич хариуцах ажилтан томилж, бас тохиолдож тун болзошгүй хямралаас хэрхэн зайлсхийхийг бодох, сонирхогч орнуудын уян хатан эвсэл ажилтан томилох шаардлагатай гэсэн дүгнэлт хийжээ. Оросын улс төр судлаач Дмитрий Орешкин ярихдаа:
- «Шувууны ханиадны» тухайд бол вакцин нилээд түргэн бүтээдэг. Доллар юмуу еврод ямар нэг юм тохиолдвол томоохон санхүүчид дээд түвшинд онцгой зөвлөлгөөн хийж, үйл явцыг залах талаар юу хийхээ төлөвлөдөг. Тиймээс тохиолдож болох аюултай тэмцэхээр олон орны шинжээч, түшмэдийг нэгтгэхийг уриулсан энэ илтгэл зохиогчдын үндсэн дүгнэлт тун зөв юм. Харин тэд тийнхүү нэгтгэх шаардлагатайг харуулахын тулд байдлыг нилээд баргар талаас нь үзүүлж байгаа нь өөр хэрэг ээ.
Дэлхийг нийтийн хямралаас аврахад нэгдэх явдал хэрэгтэй, гэвч үүнд ихэнх орон одоогоор бэлэн биш байна. Энэ нь Дэлхийн эдийн засгийн чуулгын шинжээчдийн хийх нэг дүгнэлт юм. Нийтээрээ даяарчлах үед дэлхийг хамарсан аюул нэмэгдэж буй нөхцөлд хэл амаа олох боломжгүй байгаа нь л хүн төрөлхтөнд бүр өнөөдөр тулгарч буй хамгийн ноцтой аюул байж болох юм.

Орчуулагч П. Шагдар