Foto: http://5h.ruГэвч замаасаа дөрөв нь хасагдаж, одоо Сочи, Зальцбург, Пхеньчхан үлдээд байна. Одоо Хар далайн Оросын рашаан сувиллын хот 2014 оны олимпийн наадам явуулах эрхийн төлөө тэмцлийн ээлжит үед бэлтгэж байна гэж Сочи-2014 мэдүүлгийн хорооны төлөөлөгч Андрей Брагинский ярьж байна.
- ОУОХ-ны үнэлгээний комиссынхон 2-р сард манайд ирж, наадам явуулахад хот хэр бэлэн байгаа, төлөвлөсөн зүйл хэр биелэх болон өрөөс хотын дэд бүтэц, байгууламжууд байрлах төлөвлөгөөг судлах юм. Энэ айлчлалын үндсэн дээр үнэлгээний комисс тайлан бэлтгэж, тэр тайлангаа ОУОХ-ны гишүүдэд 2014 оны наадмыг явуулах хотын талаар санал хураах өдрөөс багцаалбал сарын өмнө тарааж өгөх юм. 2014 оны олимпийн наадам явуулах хотыг 2007 оны 7-р сарын 4-нд Гватемалд болох ОУОХ-ны ерөнхий ассамблейгээс сонгох юм.
- Оросын эрх баригчид Сочи хотыг жилийн турш амрах газар болгож хөгжүүлэх улсын тусгай зорилтот хөтөлбөр боловсруулаад байна. Одоо Сочид өвлийн улиралд жуулчин цөөн ирдэг, гол төлөв зун ирдэг юм. Мөнгөний ихэнхийг спортын байгууламж – мөсний ордон, өргөгч, уулын цанын зам, зочид буудал барихад зориулна. Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд саяхан дорвитой алхам хийж, рашаан сувиллын гол хаалга — Сочи хотын «Адлер» нисэх буудлыг хувьчилсан. Шинэ эзэд олон зочныг тухтай өнгөрүүлдэг болохын тулд хуучин, тауруу буудлыг хэдийн засч эхэлжээ.
- Хотод ойрын жилүүдэд 12 тэрбум гаруй доллар оруулна. Сочи хот 2014 оны өвлийн олимпийн наадмыг явуулах эрхийн төлөө тэмцэлд ялбал энэ наадам түүхэндээ хамгийн үнэтэй наадам болно. Одоогоор өвлийн олимпийн наадам явуулсан Италийн Турин хот багцаалбал 2 тэрбум доллар гаргасан нь хамгийн үнэтэйд тооцогдож байгаа юм.
Ер нь олимпийн наадам нь уг наадам болох нутагт бизнес хөгжүүлэхэд асар их түлхэц өгдөг ашигтай зүйл. Үүний сацуу хотын хувьд ч сурталчилгаа болж, олимпийн наадам явуулах орны нэр хүнд ч дээшилдэг. Энд оросуудын хувьд чухамхуу нэр хүнд гол нь болохыг социологийн санал асуулга харууллаа. Тэдний бодлоор, ОУ-ын хувьд энэ нь өөрийгөө сайн талаас харуулах, тогтвортой, аюулгүй түншийн статусаа нотлох чухал боломж олгоно. Хар далайн рашаан сувиллын хотод олимпийн наадам явуулах үзэл санааг хүн амын гуравны нэг дэмжиж буй. Ихэнх хүний бодлоор, Зальцбург хот хамгийн дорвитой өрсөлдөгч бөгөөд тийм өрсөлдөгчдөөс оросууд эмээж байгаа ч ямар ч гэсэн Сочи хот ялна гэж итгэж буй.

Орчуулагч П. Шагдар