Оросын болон гадаад улсуудын дорнод дахины мэргэжилтнүүд Зоя Кононовна Касьяненкогийн нэрийг сайн мэддэг. ОХУ-ын монголч олон эрдэмтэн, дипломатч, орчуулагчид орчин үеийн монгол хэл зааж, эх сурвалж, эх бичиг судлах лекц уншсан тэрбээр 80 насны ойгоо тэмдэглэсэн боловч өнгөрсөн цаг үе намхан нуруутай, туранхай булбарай түүнд нөлөөлсөнгүй гэж санагдна. Одоо ч сэргэлэн идэвхтэй тэрбээр монгол хэл бичгийн тэнхимийн багш, оюутнуудад зөвлөлгөө өгч, янз бүрийн бага хуралд оролцож шавь нарынхаа амьдрал ажлыг анхааралтай ажиглаж тэдний олонхитэй харилцаж байна. Шавь нар нь багшаа мартахгүй, оросын янз бүрийн хотоос утастаж захидал бичиж СПб –т очвол багшдаа заавал зочилдог.
Монгол хэл бичгийн тэнхимд Та хичнээн жил ажилласан вэ? гэж манай сурвалжлагч Зоя Кононовнаас асуув.
Их сургуулийн Дорнод дахины факультетын, монгол хэл бичгийн тэнхимд 1945 онд элсч, төгсгөсний дараа аспирантурт суралцаж дисертац хамгаалж 1956 оноос эхлэн монгол хэлний багшаар 50 гаруй жил ажилласан
Өнгөрсөн жилүүдэд Зоя Кононовнагийн сургасан оюутнуудын тоог тодорхойлох нь амаргүй, бөгөөд багагүй тоо гарна. Тэд их сургуулийн дараа бүгд монголыг судлагч эрдэмтэн болоогүй нь мэдээж. Харин тэдний дотор дорно дахиныг судлах ухааны нэрт эрдэмтэд бий.
Зоя Кононовна, Таны шавь нарын дотроос Монголыг судлах ухааны болон өөр ч салбарт хэн их амжилт олсон бэ?
Өнгөрсөн 50 жил миний сургасан хүмүүсийн дотроос амжилт олсон бүгдийг дурдах нь амаргүй, Миний эхний зарим шавь нарын нэрийг Монголд өөр улсуудад ч сайн мэддэг. Тухайлбал Москвад ажиллаж байгаа шинжлэх ухааны доктор Анатолий Кудияров, Анна Цендина, Лидия Скородумова. СПб-т ажиллаж байгаа Владимир Успенский, Ирина Кульганек. Улаан- Уд хотод ажиллаж байгаа шинжлэх ухааны доктор Татьяна Скрыникова нарыг дурдаж болно. Миний хамгийн хайртай авьяас билигтэй оюутан Анатолий Таксубаев дипломатч болж ажилдаа амжилт оллоо. Нөгөө нэг шавь Валерий Щетин бас дипломатч юм. Монгол хэлээр нэвтруулэг явуулдаг хэлтэст миний шавь Мария Онджанова. Ольга Яшкулова нар орчуулагчийн ажлыг олон арван жил хийж ирлээ. 70-80-аад онуудад манай тэнхим төгсгөсөн хүмүүс ч нэрээ алдаршууллаа. Миний шавь нар Монгол улсад хайртай сонгож авсан мэргэжилдээ үнэнч байгаа нь хамгийн давуу тал гэж тэдний багш би бодож байна.
Монгол хэл бичгийн тинхимд Та 50 гаруй жил ажилласан. Хэлний болон өөр ч хичээл заах арга барил энэ хугацаанд өөрчлөгдсөн үү?
Тийм ээ. Арга барил өөрчлөгдсөн боловч монгол судлалаар юуны өмнө уг салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлаар ямагт алдартай СПб-ын сургуулийн уламжлалд бид ямагт үнэнч байсан юм. 1855 онд байгуулсан монгол хэл бичгийн тинхим СПб хотын их сургуулийн дорнод дахины факултьтетын хамгийн ууган тэнхим учир бидний уламжлал маш баялаг юм.
Танай тэнхимийн мэргэжилтнүүд монголыг судлах шинжлэх ухааны нэр хундтэй эрдэмтэн юм Энэ нь хэл бичиг, эх сурвалж эх бичиг, эртний гар бичмэл, монголын орчин үеийн хэл, уран зохиол судлах чиглэлүүдийг хамаарсан шинжлэх ухаан юм. Та ямар чиглэлийг судласан вэ?
Би 25 жилийн туршид монгол хэл бичиг судлаж дараа нь гар бичгийн фонд судлаж, эртний эх бичгуудийг орчуулах ажил хийлээ. Академич Дамдинсурэн манай сургуульд ирж эрдэм шинжилгээний ажил хийхэд би найрамдын үүднээс академичид туслаж, эх бичиг сонгон олж, уншиж эхэллээ. СПб хотын гар бичмэлийн фонд шиг фонд дэлхий дээр өөр газарт байхгүй. Оросын ШУА-ийн СПб-ын салбарын цуглуулга маш их, манай их сургуулийн фонд арай бага юм. 19 зууны оросын нэрт эрдэмтэн дорнод дахиныг судлагч Ковалевскийн цуглуулга эдгээр фондын ундэс боллоо. Казань хотын их сургуулийн монгол хэл бичгийн тинхимийг 1855 онд СПб-т шилжүүлэхдээ гар бичмэлийн хосгүй фондыг бас шилжүүлж, дараа нь нэмж баяжуулсан юм. Эдгээр гар бичмэлийн дотор Буддын номын дурэм багтсан ганц ширхэг ном байна. Оросын нэрт эрдэмтэн Позднеевын 1893 онд Монголоос авч ирсэн хосгүй энэ номд 1500 бүтээл багтсан юм. Фондод зуу гаруй жил хадгалагдаж ирсэн энэ гар бичгмэлийг өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээр судлаж эхэлсэн надад докторын диссертаци бичиж хамгаалах буюу хосгүй гарамгай гар бичмэлийг орчуулж тайлбарлах ажил хийхээс нэгийг сонгох зорилт тулгарлаа. Би Буддын номын дүрмийн гар бичмэл судлаж тайлбарлах ажлыг 15 жил хийж түүнийг 1993 онд хэвлэн гаргасан юм. Ийм ажил хийсэн нь миний аз жаргал гэж би боддог.
Амьдралынхаа 50 жил Монгол хэлний мэргэжилтнүүдийг бэлтгэсэн Та Монгол улсад олонтаа очсоно уу?
Монгол улсад хэдэн удаа очсон нь 50 жилийн хугацаанд тийм их тоо бишээ. Монголд хагас жилээр, дараа нь 2 сараар очиж монголыг судлагч эрдэмтдийн орос улсын их хурлуудад ч оролцлоо. Улаанбаатарт 1987 онд сүүлийн удаа очсон боловч монголын мэргэжил нэгтнүүдтэй би сайн харилцаатай. Учир нь миний шавь нар миний нэрийн хуудас юм.

Орчуулагч М. Онджанова