Foto: http://www.matveevip.ru/newsТохиролцсон зүйл нь хэн ч алдаагүй, бүгд хожсон эвлэрлийн жишээ гэж ихэнх ажиглагч үзэж байна. Манай тоймч тодруулахдаа:
- Белорусь Улс эцсийн бүлэгт өөрийн нутгаар Оросын нефтийг дамжуулсанд ногдуулж байсан огт хууль бус хураамжаа цуцлах болов. Москва ч хөршийнхөө хүсэлтийг хүлээж авч, экспортын хураамжийн хэмжээг Белоруссийн эдийн засагт аюулгүй хэмжээнд хүртэл бууруулав. Оронд нь Минскийнхэн Белоруссийн нутагт Оросын компаниудын ажиллагааг хязгаарласан ерөнхийлөгчийн 40 зарлиг, засгийн газрын 20 тогтоолыг цуцлахыг зөвшөөрөв. Тийнхүү 2007 он зөвлөлтөөс хойшхи улсуудтай ОУ-ын тогтоосон харилцаанд шинэ хуудас нээж байна гэж Минсктэй хэлэлцээ хийсэн гол хүний нэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Герман Греф мэдэгдлээ.
- Бид хуучин ЗХУ-ын бүх оронтой ОУ-ын зах зээлийн утга төгс харилцаа тогтоож дууслаа. Энэ үйл явц БН Белорусь Улстай тогтоосон харилцааны хувьд бодож байсанчлан хамгийн түвэгтэй нь байсан байж болох юм. Одоо энэ хэлэлцээг хоёр оронд ашигтай байдлаар эцэслэв. Энэ нь тухайлбал ОУ-ын нэр төрт нөлөөлж байсан тийм нарийн төвэгтэй үйл явцтай холбоотой сүүлчийн түүх байсан гэж итгэмээр байна. Гэхдээ ойрын үед дахиад ийм хүндрэл гарахгүй байх гэж би бодож байна. Тэгээд ч хамгийн гол зүйл нь бид 2020 он хүртэл оросын эрчим хүчний нөөцийг манай европын хэрэглэгчдэд тогтвортой нийлүүлэх болж байгаа юм гэж тэр онцлон тэмдэглэлээ.
- Өөрөөр хэлбэл Москва ОХУ-ыг тойрсон зах зээлийн хэвийн харилцаа тогтооход сүүлчийн цэг тавьж чадлаа. Одоо хөршүүдтэй харилцахад урьдын түвэгтэй, будилсан бүдүүвчийн оронд зах зээлийн маш тодорхой, нээлттэй хуультай боллоо. Ингэснээр Европын орнуудад эрчим хүчний нөөц найдвартай нийлүүлэгчийн хувьд ОУ-ын нэр төрт энэ оны 1-р сард ОУ-ын биш буруугаар тохиолдсон байдал дахиад давтагдахгүй байх гэж найдаж байна.

Орчуулагч П. Шагдар