Foto: http://www.rusbook.netҮзэсгэлэнгийн хүндэт зочин – ОУ ОУСС-тай холбоо шууд тогтоож уг уриаг үнэн хэрэгтээ нотлоно.
Янз бүрийн үндэстний 288 сая хүний төрлөх орос хэл НҮБ-ын ажлын 6 хэлний нэг юм. Орос улсын боловсролын асуудал эрхэлсэн америкийн зөвлөлийн ерөнхийлөгч Дэн Дэвидсон дээрхи баримтыг тэмдэглэж, «орос хэл дэлхий дээр өргөнөөр судлаж байгаа хэлнүүдийн нэг юм. Энэ нь оросын хүчтэй гүн ухаан соёлын, оросын шинжлэх ухаан технологийн ололтын болон гадаадын иргэд оросын түүхийг их сонирхож байгаагийн үр дүн гэлээ. «Эрчим хүчний болон шинжлэх ухаан боловсролын салбарын хэт гүрэн ОХУ улс төрийн бат бэх байдлыг ямагт эзлэж байна» гэж америкийн эрдэмтэн бас нотлов.
Москвагийн Пушкины нэрэмжит орос хэлний хүрээлэнгийн удирдагч Юрий Прохоров бас ийн бодож байна
Орос хэлийг дэлхий дээр их сонирхож байгаа нь бусад улсуудтай оросын бодит харилцаатай шууд холбоотой гэж би боддог. Оросын эдийн засгийн одоогийн бат байдал бизнестай болон эдийн засгийн өөр ч салбаруудтай холбоотой мэргэжилтнүүдийн сонирхолыг татаж тэд орос хэл судлах хэрэгтэй боллоо. ОУ-д орж ирэх өргөн бололцоо бий болж. жуулчдын тоо олширч, тэд орос хэлийг бас сонирхож эхлэв. Манай жуулчид гадаадын улсуудад очиж байгаа учир орос хэл судлах хэрэгцээ тэнд бий боллоо. Орос хэлээр харилцах сонирхол өсч байгаа нь орчин үеийн бодит байдалтай шууд холбоотой юм.
Дэлхий дээр орос хэлний жил явагдахад гадаадын 76 улсад тэдгээрийн дотор Монгол улсад нийтдээ 800 гаруй ажиллагаа явуулна. Энэ нь Орос улсын болон соёлын хамтын ажиллагааны оросын төвөөс бэлтгэсэн ажиллагаа юм. Энэ төв гадаадад орос хэл судлаж байгаа төвийн тоог нэмнэ. Төвийн гадаадад суугаа төлөөлөгчдийн газруудад одоогийн байдлаар 9 мянган хүн орос хэл судлаж байна. Монгол улсад орос хэл судлах сонирхол байнга өсч байна. Иймээс орос хэлний Олимпиадад түрүүлсэн хүмүүсийн дотор монголын төлөөлөгчид батгана гэдэгт бид найдаж байна. Орос улсын болон соёлын хамтын ажиллагааны оросын төв орос хэлээр хэдэн арван Олимпиадыг энэ жил зохион байгуулна. Эдгээр олимпиадад түрүүлэх хүмүүс ОУ-д ирнэ. «ОДХ» радиокомпанийн Монгол хэлээр нэвтрүүлэг явуулдаг хэлтэс орос хэлний жилд зориулсан асуулт хариултын уралдааны асуултуудыг удахгүй зарлана. Уралдаанд түрүүлсэн сонсогчид шагнал хүртнэ.
Орос хэлний жилийн хөтөлбөрөөр зөвлөлтөөс хойших орон зайд орос хэлийг дэлгэрүүлэн түгээх зорилготой дорвитой бөгөөд үр бүтээлтэй төслүүд явуулах нь мэдээж. Орос хэл үндэстнүүдийн хоорондын харилцааны хэл юм. Орос хэл, соёлыг хөгжүүлэхийн төлөө төдийгүй Оросод ажиллахаар ирсэн хүмүүсийн хувьд ч хэрэгтэй хэл юм.

Орчуулагч М. Онджанова