ОХУ-ын Мэдээллийн технологи, холбооны яам Оросын шуудангийн байгууллага, дэлхийн компьютерийн том компани – Интел, Майкрософттой хамтран төвөөс алс холын нутгийг компьютерээр хангах ажил эрхэлнэ.
Оросын мэдээллийн технологийн зах зээлийн өсөлт сүүлийн жилүүдэд итгэлтэй байна гэж Мэдээллийн технологи, холбооны сайд Леонид Рейман ярихдаа:
- Мэдээллийн технологийн зах зээлийн хэмжээ багцаалбал 20 хувь нэмэгдэв. Ингэхдээ компьютер, Интернет хэрэглэгчдийн тоо нилээд нэмэгдэв. Компьютерийн тоо 2006 онд 23 саяас, хэрэглэгчдийн тоо 25 саяд хүрэв. Энэ нь 35 гаруй хүвийн өсөлт юм.
- 2007 оны 2-р сард Оросын бүх нутагт компьютерийн эрэлтийг судалж, хүргэх хамгийн боломжтой технологийг сонгож авч, санхүүгийн тооцоо хийж, техникийн талаар зохих түвшинд дэмжихээр тодорхойллоо гэж сайд ярив.
- «Компьютер айл бүрт» хөтөлбөр нь компьютер үйлдвэрлэдэг оросын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд түшиглэж, Оросын шуудангийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.
- Хэрэглэгчдэд Майкрософтын программын хангамж бүхий Интелд суурилсан хамгийн орчин үеийн өндөр хурдтай компьютерийн техник санал болгоно. Тийнхүү компьютерүүдийг ажиллахад бүрэн бэлэн байдлаар нийлүүлэх юм.

Орчуулагч М. Онджанова