Foto: http://www.h-cosmos.ruЧухамхуу түүний оролцоотойгоор дэлхийн хиймэл дагуулыг тойрог замд оруулж, сансарт хүн анх аяласан юм.
- Сергей Королевыг амьд ахуй цагт түүнийг цөөхөн хүн мэддэг байв. Түүний нэр нууц байлаа. Зевхен зохион бүтээгч нас барсан 1965-12-14-ний өдөр л тэр нэрийг хэвлэлд илээр бичжээ.
Сергей Королев хүүхэд байхдаа оросын анхны нисэгч Сергей Уточкиныг харсан үеэс сансрыг эзэмших замнал нь эхэлжээ. Тэр үед жаал хүү нисэх онгоц хараад биширчээ. Дараа нь сургуульд сурч байхдаа өөрийн планерын төсөл бүтээхэд зохион бүтээгч томчуул сайшаажээ. Тийнхүү дунд сургуулиа төгсөөд хэрхэх нь тодорхой болж, эхлээд Киевийн политехникийн дээд сургуульд, дараа нь Москвад техникийн дээд сургуульд суралцжээ. Королев нисэх онцгой аппарат – пуужин бүтээнэ гэдгээ бүр залуудаа мэдэж байв.
Гэвч зохион бүтээгчийн амьдралд бүх зүйл өө сэвгүй байсангүй. Түүнийг зөвлөлтийн эсрэг байгууллагад хамаатай хэргээр шийтгэжээ. Дараа нь хугацаанаас нь өмнө сулласан байна. Германы «Фау-2» пуужинг судлах үед түүний чадвар шаардагджээ. Сергей Королев жинхэнэ эхийг давтсан төдийгүй, 600 км хүртэл тусгалтай илүү боловсронгүй баллистик пуужингийн төсөл зохиожээ.
Өнгөрсөн зууны 50-иад оны дундуур Сергей Королёвын удирдлагаар тив хоорондын пуужин бүтээж түршив. 1957-10-4-нд дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөж, Сергей Королёв дахиад амжилт гаргахыг дэлхийнхэн харав. Сергей Королев 1961-4-12-нд дэлхийг дахиад бишрүүлэв. Түүний бүтээсэн, Юрий Гагарины жолоодсон сансрын «Восток» хөлөг сансарт хөөрөв. Энэ нислэг сансрын тухай хүн төрөлхтний төсөөллийг эргүүлжээ. Сансрыг эзэмщих тухай Сергей Королёв ийн ярьж байв.
- Хүн төрөлхтөн агаарын нягт давхарга дор 20 гаруй зууны турш аж төрсөн, агаар мандлын гадна болж буй бүхнийг тэр болгон мэдэхгүй байв. Манай ШУ-д сансарт зам тавих их хувь завшаан тохиолдов. Тэгээд ч өнөөдөр сансарт төрөл бүрийн эрчим хүчний асар их нөөц байдаг бөгөөд түүнийг хэдэн арван жил судалж таарна гэж бид өнөөдер ярьж болно. Гэхдээ сансар нь зөвхөн ШУ төдийгүй, түүнийг эзэмших нь УААА-н их ач холбогдолтой юм.
- Сергей Королёв амьдралынхаа сүүлийн жилүүлэд Ангариг гариг руу нисэх пуужин бүтээж байв. Гэвч зохион бүтээгч нас барж, энэ төлөвлөгөө нь тасалдсан. Өнөөдөр эрлэмтэд Улаан нүдэн гаригийг эзэмших тухай дахиад ярих болов. Сергей Королёвын мөрөөдөл 2030 онд биелж болох юм гэж оросын мэрэгжилтнүүд таамаглаж байна.

Орчуулагч П. Шагдар