Foto: http://www.hizone.infoТүүнийг аврах ажлаас ашигт малтмалан хайгуул хийх хүртэл өргөн зорилгоор хэрэглэж болно. Манай орны багаж гадаадынхаас давуу талтай. 1-рт саад тотгорыг давж тогтвортой ажиллах нь хотын нөхцөлд маш чухал юм. 2-рт мэдрэмж сайтай. Газар дор байгаа жижиг зүйлийг ч олж чадна.
Газрын гүнд нэвтэрч харахыг эрдэмтэд бүр 1960-ад онд анх удаа оролджээ. Тэр үеэс хойш бүтээсэн маш олон георадарыг үргэлж боловсронгуй болгож байна. Ийм бүх багажийн ажиллагааны зарчим бараг адилхан. Багаж гадрагаар хөдлөх үеэр антенны нь цахилгаан соронзон түлхэц тусгагдаж, сканер нь мэдээллийг шинжлэн судлаж, компьютерт дамжуулдаг. Боловсруулсан мэдээлэл компьютерийн дэлгэцнээ гарч, газар дорхи хөндий, янз бүрийн зүйлийг харах боломж олгож байна.
Новосибирск хотын эрдэмтэд нэгэн шинэ суперсканер бүтээжээ. Олон зориулалтат багаж экологчдод ашиг тустай. Тэд энэ багажыг хэрэглэж, нефть асгарах болон химийн өөр бодис гадагш нэвтрэсэн нөхцөлд газрын бохирдолын хэмжээ хязгаарыг тогтооно. Түүнээс гадна новосибирскийн багаж археологчид туслана. Тэр багаж түүхийн дурсгалт газрыг бүрэн малталгүйгээр газар доорх эртний суурь, булш, ахуйн эдэлгээт зүйл олоход туслаж байна.
Бауманы нэрэмжит Москвагийн улсын техникийн их сургуулийн лабораторид бүтээсэн "РACKAH" хэмээх төхөөрөмж дэлхлйн анхны голографын радиолокатор боллоо. Энэ багажыг бүтээсэн эрдэмтэд оросын засгийн газрын шагнал хүртэв. Багаж нь аврагчид болон эмч нарын сонирхолыг татав. Юу гэвэл нурсан байшин дороос эсэн мэнд үлдсэн хүмүүсийг олж гаргахаад туслана. Тус их сургуулийн лабораторийн эрхлэгч Сергей Ивашов ярихдаа:
Биорадаолокатор нь алсаас түүний дотор саад тотгорын цаанаас хүний амьсгаа, цусны лугшилтыг мэдрэж тодорхойлох боломж олгож байна. Өөр багаж хэрэглэж болохгүй нөхцөлд түүнийг хэрэглэдэг. Мөн локатор техникийн үүдэлтэй осол болон гай гамшиг тухайлбал газар хөдлөлтийн улмаас нypcaн барилга байшингийн дороос хүмүүсийг олж илрүүлж байна. Түүнчлэн террорын ажиллагааны явцад сэжиг төрүүлсэн хүмүүсийг илрүүлнэ гэлээ.
Энэ багажыг нисэх онгоцны буудалд хэрэглэж болно. Нисч буух зурвас нь элсэн давхраг болон дээр нь тавьсан бетон хавтанаас бүрэлддэг. Хур тундас элсийг арилгаж хөндий зай бий болгодог. Иймээс хавтан хүнд онгоцыг даалгүй эвдэрч мэднэ. "РАСКАН" багаж ийн хөндий зайг илрүүлж, эмгэнэлт хэрэг явдлаас сэрэмжлэхэд туслаж байна.
Түүнээс гадна оросын эрдэмтдийн бүтээсэн георадарыг мина аюулгүй болгох хүмүүнлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэглэж болно. НҮБ-ын тоо баримтуудаас харахад дэлхий даяар 150 сая гаруй мина тавьжээ. Хуванцар бүрхэвчтэй мина нэлээд аюултай. Юу гэвэл уламжлалт багаж түүнийг мэдрэхгүй байна. Харин лабораторид туршсан оросын «Ми РАСКАН» багаж ийн мина илрүүлдэг. Мөн багажийн нэгэн загвараар бүр нисэх онгоцоос мина олж илрүүлж болно.
Сканер хэмээх багаж авсаархан байхын зэрэгцээ хэдэн га бүхий талбай эзлэх овор ихтэй ч байна. Ижил мөрний Доод Новгород хотоос холгүй ойд байрлуулсан СУРА хэмээх лут том цогцолбор-локатор бүр 5 км гаруй гүнд байгаа зүйлийг «хардаг». Түүгээр ашигт малтмал илрүүж болно. Мөн СУРА локатор дэлхийн байгалийн дуу чимээг «таниж мэднэ». Жишээ нь экваторын нөгөө талд тэнгэр дуугарахыг мэдрэн сонсож байна гэж эрдэмтэд хэллээ.

Орчуулагч О. Яшкулова