Foto: http://amyat.narod.ru«Таны амьдрал, фронтын баатарлаг үйлсийг үнэхээр хүндэтгүүштэй. Дээд зэргийн нисэгч, жинхэнэ шонхор Та эх орны цэргийн алдрын он дарааллын бичиг яруу тод хуудас цөөнгуй оруулсан» гэж ерөнхийлөгчийн цахилгаан утсанд өгүүлжээ.
- Фашистын Германитай дайтах жилүүдэд Надежда Попова эскадрилийн захирагчаар алба хааж байсан шөнөөр бөмбөгдөгч нисэх онгоцны хороог дайсан «шөнийн шулам» гэж нэрлэжээ. Надежда Попова болон түүний найз хүүхнүүдийн жолоодсон По-2 хөнгөн нисэх онгоц ямагт гэнэт гарч ирж, дайсныг айлгадаг байв. Тэд гол төлөв 300, дээд тал нь 400 кг бөмбөгч тээж яван, дайсны дээр шөнийн цагт хаядаг байлаа. Даалгавар биелүүлэхээр нисч явахдаа онгоцыг нь сөнөөвөл амьдаараа шатах тухай боддоггүй байв. Зенитээс ганц удаа л мэргэн оноход онгоц тоотой хэдхэн секундэд шатна. Энэ тохиолдолд амьд гарах боломж бараг байхгүй, шүхэр зөвхөн дайны дөрөв дэх жил л бий болсон юм. Германичууд По-2 нисэх онгоцыг ангуучлахаар зориуд нисэгчид бэлтгэж байжээ. Эмэгтэйчүүдийн нисэх хорооны нэг онгоцыг сөнөөвөл «төмөр загалмайгаар» шагнадаг байв. Гэвч зоригт хүүхнүүдийг юү ч зогсоож чадаагүй. Дайнд Надежда Попова азтай байсан гэхээр. «Шатаж буй нисэх онгоцоос гарч чадсан. Онгоц нь 42 удаа оногдсон ч өөрөө огт бэртээгүй. «Надя! Чи азтай юм, чи азтай одонд төрсөн хүн шүү!» гэж бүгд гайхаж байсан» гэж тэр нэг ярилцлагадаа өгүүлжээ.
- Надежда Попова дайнд явахад 19 настай байжээ. 1940 онд Херсоны нисэхийн дунд сургууль төгсөөд сургагчаар ажиллаж байв. Түүний цэргийн мэрэгжил нь нисэгч. Ахмад дайчид дайныг дурсах тийм ч дуртай биш гэлцдэг. Ялангуяа дайны эхлэлийг дурсах тун дургүй. Гэхдээ Надежда Попова тэр өдрүүдийг сайн санаж байна.
- Ухрах маш хэцуу байсан. Бид Украинаас Ростов руу, дараа нь Хойд Кавказ руу ухарсан. Моздокийн ойролцоо зогссон. Ухрах үед ч олонтаа нисч, тагнуул хийж, Новороссийск, Севастополь, Керчийн дэргэд цэргийн бөөгнөрсөн хүчийг бөмбөгдөх болж байв. Энэ бүхэн 43 онд болсон. Дараа нь Белорусь, Польшид байлдаж, дайны замаа Германид дуусгасан.
- Хорооны 260 хүүхнээс 25 нь ЗХУ-ын баатар болов. Тэдний дотор Надежда Попова орсон. Тэр 850 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. Одоо тэр Москвад аж төрж, ахмад дайчдын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Домогт нисэгч эмэгтэй 2003 онд ОУ-ын баатар болсон юм.

Орчуулагч П. Шагдар