Foto: http://knigirossii.narod.ruЮНЕСКО-д болон орос улсын өөр хэд хэдэн байгууллагад энэ тухай мэдээлэх даалгаврыг ерөнхийлөгч ГХЯ-д өгөв.
Дорвитой боловсруулсан хөтөлбөрөөр 2007 онд орос хэлний жил явагдана. Владимир Путин хөтөлбөрийн тухай хэлэхдээ:
Дэлхий дээр янз бүрийн үндэстэй 288 сая хүний хувьд төрлөх хэл болсон орос хэлний нөөц, бололцоог бүрэн ашиглан хэрэгжүүлэх нь орос хэлний жилийн зорилго юм. Хосгүй уг ертөнцийн хувьд оросын соёл, олон үндэстний уламжлал бол хүмүүсийг нэгтгэх аугаа их унэ цэнтэй зүйл гэв.
Төлөөлөгчийн газрууд нь дэлхийн хэдэн арван улсад ажиллаж байгаа Оросын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны төвийн удирдагчдын үнэлэлтээс үзвэл Орос хэлийг судлах сонирхол өрнөж байна. Төвөөс гадаад улсуудад байгуулсан орос хэлний дамжаад одоогийн байдлаар янз бүрийн улсын 10 мянган оюутан хичээллэж, орос хэлний тэмцээн, олимпиадад дуртайяа оролцож байна. Гадаадад зохион байгуулдаг ном зохиол, гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг эдгээр оюутанд хамгийн түрүүнд зориулдаг. Ийм үзээсэгэлэнг ноднин хагас сая хүн ирж үзлээ. Орос хэлний долоо хоног наадмууд хүмүүсийн сонирхолыг бас их татаж. зочид, оролцогчид оросын орчин үеийн соёлтой өргөнөөр танилцаж байна. Энэ нь Интернетаар оросын шилдэг музейнуудаар аялал хийхээс аван оросын уран бүтээлийн хамтлагуудын бодит жүжиг концертуудыг хамарсан мэдээлэлууд олгох ажиллагаа юм.
«Орос хэл, соёлтой танилцуулах ийм парктикийг өргөжүүлэх хэрэгтэй. Энэ нь орос улсын хүмүүнлэгийн харилцаа бэхжүүлэхэд их ашигтай» гэж оросын ерөнхийлөгчгч үзэж байна.

Орчуулагч М. Онджанова