Тэрбээр орос улсын энх тайван, аюулгүй байдалд занал хийлэх аюулыг сэрэмжлэн зайлуулахад НҮБ-аас гуйцэтгэх үүрэгт зориулан шинэ онд хийсэн анхны хуралдааныг даргалав.
«Энхийг хангах хэрэг энэ жил ч НҮБ-ын гол зорилт хэвээр байх болно. Одоогийн байдлаар түүний 19 ажиллагаанд 80 мянга гаруй цэрэг, цагдаа оролцож байна. Ойрхи Дорнод, Гаити, Косово, Африк, Азид явуулж байгаа ажиллагаанд, ТУХН-ийн орон зайд НҮБ-аас улс төрийн дэмжлэг үзүүлэн явуулж байгаа ажиллагаад ч энхийг тохниулах оросын цэргүүд оролцож байна. Ингэхдээ ОУ НҮБ-ын дүрмийн дагуу орос улсын хууль ёсыг хамтран бэхжүүлэх нь зайлашгүй чухлыг харгалзаж байна.
Аюулгүйн Зөвлөлийг энэ сард даргалах ОУ энхийг тохниулах НҮБ-ын чадавхи нэмэхийг онцлон анхаарахын хамт маргаан, зэвсэгт мөргөлдөөнийг сэрэмжлэн зайлуулж, энхийн аргаар зохицуулахын тулд Ауюгүйн Зөвлөлөөс тавьж байгаа хүч чармайлтын практик үр дүнг нэмэхэд туслана» гэж Виталий Чуркин мэдэгдэв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны төгсгөлд түүний даргын мэдэгдэлийг батлаж, терроризмын аюул орчин үеийн хамгийн ноцтой аюулуудын нэг болж байгааг тэмдэглэхийн хамт «терроризмын болон дайрах үзлийн эсрэг тэмцэх аргаар хүний үндсэн гол эрх чөлөө зөрчих хэргийг цагаатгаж болохгүй» гэж мэдэгдлээ.
«Миний бодож байгаагаар хуралдааны ажил амжилттай явагдлаа. Зарчмын хувьд хэд хэдэн чухал мэдэгдэл хийсэн учир хуралдааны үр дүн хүлээж байснаас илүү болсон» гэж Виталий Чуркин хэлэв.
Оросын дипломатч сэтгүүлчидэд ярилцлага өгөхдөө Иракын ерөнхийлөгч байсан Саддам Хусейнд тулгасан ялыг гүйцэтгэсний хор уршгийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг түгшүүлж байгааг хүлээн зөвшөөрч, «цаазаар авах асуудлаар НҮБ-д албан ёсны тодорхой ямар ч байр суурь одоохондоо байхгүй нь түүнийг орос улсын өөр байгууллагуудаас ялгаж байна» гэж тайлбарлав. Иймээс цаазаар авах ялыг хүчингүй болгох асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлэлцэх нь иракын ерөнхилөгч байсан Саддам Хусейныг цаазаар аваачсан хэргийн үр дагааврын нэг болж магадгүй» гэж үзэж байгаагаа оросын дипломатч илэрхийлэв.

Орчуулагч М. Онджанова