Пан Ги Мун өчигдөр шинэ онд сэтгүүлчидтэй анх уулзахдаа ийн мэдэгдлээ. Тэр энэ асуудлыг зургаан этгээдийн хэлэлцээнд оролцож буй бүх талтай, бас 1-р сард ОУ даргалж буй Аюулгүйн Зөвлөлийн гишүүдтэй маш нарийн хэлэлцэх бодолтой байна.
- НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ажлын эхний өдрөө Оросын элчин сайд Виталий Чуркинтай уулзав. 1-р сарын 8-нд болох, Пан Ги Мун оролцох НҮБ-ын АЗ-ийн эхний хуралдааныг олон улсын энх тайван, аюулгүй байдалд учирч буй аюулд зориулах юм. Тухайлбал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх горим зөрчигдөхтэй холбоотой бүс нутгийн хурц асуудлыг шийдэхэд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг хэлэлцэнэ.
Пан Ги Мун солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй статустай болгоход чиглэсэн олон этгээдийн яриа хэлцээг биечлэн дэмжихээр амлалаа. Энэ байр суурьт Москва баяр хүргэж, түүний чармайлтыг өөрийн зүгээс дэмжих бодолтой байна. ОУ хэлэлцээний түншүүд, юуны өмнө АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчидтэй холбоо барих явцад хэлэлцээг ойрын үед үргэлжлүүлэхийн тулд тэвчээртэй, уян хатан байж, эвлэрэх арга эрж хайхыг шургуу уриалж байна. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны Москвагийн хүрээлэнгийн шинжээч Георгий Булычев ярихдаа:
- Хэлэлцээ 2007 оны эхээр сэргэх магадлал багцаалбал 50, 50 хувь байна. Энэ нь 12-р сарын хэлэлцээн дээр талууд байр сууриа нилээд тодорхой томъёолсонтой холбоотой. Тэдгээрийг ойртуулах нь хэлэлцээний зорилт. АНУ-ын засгийн газрын бодлого урьдын адил цөмийн хөтөлбөрийн асуудал шийдэхэд биш, харин БНАСАУ дахь дэглэмтэй тэмцэхэд чиглэсэн хэвээр байвал ахиц гарна гэж хүлээлтгүй. Үүний сацуу 12-р сарын хэлэлцээн дээр Вашингтоны гаргасан шинэ хандлага нилээд найдвар төрүүллээ. Вашингтон Пхеньяны талаар эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлах тухай хэлэлцээ хийж эхэлж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг азнавал харилцаагаа хэвийн болгох эхний алхам болгож аюулгүй байдлын баталгааг бичгээр олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Энэ нь аль аль талаас тодорхой буулт хийлгүүлэх нилээд уян хатан, нилээд ухаалаг хандлага юм. Энэ үндсэн дээр яриа хэлцээг үргэлжлүүлж болно.
- НҮБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргын чармайлт нь Пхеньянд эдийн засаг, эрчим хүчний өргөн тусламж олгосоны хариуд тус улсын цөмийн хөтөлбөрийг зогсооход шатчилан шилжихэд нь зургаан этгээдийн хэлэлцээнд оролцогчдод туслана гэж Москвад найдаж байна.

Орчуулагч П. Шагдар