Foto: http://www.radiorus.ruОлон улсын хамгийн нөлөөтэй байгууллагын найм дахь удирдагч болсон өмнөд солонгосын дипломатчийн анхаарал тавих зүйл, төлөвлөгөөний талаар манай тайлбарлагч ярина.
- Шинэ ерөнхий нарийн бичгийн дарга урьд нь ажиллаж байсан Кофи Аннаны халааг авав. Ажлын эхний өдөр нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудтай танилцаж, АЗ-ийн дарга, ОУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркинтай уулзана.
Пан Ги Мун ч багаа ид бурдуулж байна. Тooний танхимын дарга нь энэтхэгийн дипломатч Вижай Намбияр болов. Хэвлэлийн асуудал эрхэлсэн албан ёсны төлөөлөгчөөр гаитийн сэтгүүлч эмэгтэй Мишель Монтасыг томилов. Тэр хоёр НҮБ-д ажилласан арвин туршлагатай. Ойрын өдрүүдэд өөр хүмүүс томилно. Шинэ ерөнхий нарийн бичгийн дарга багаа бүрдүүлснээр НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын ажлыг өөрчлөн байгуулахаар найдаж байна, тэгэхдээ өөрчлөлт хийхийн сацуу залгамж шинжийг хадгалах юм.
Пан Ги Мун өөрийн үүргийг хэрхэн харж байгаагаа 12-р сарын 14-нд тангараг өргөх үедээ тодорхойлсон. Тэрээр ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа «ямарваа засгийн газар буюу тус байгууллагад багтдаггүй захиргааны бусад байгууллагаас заавар авалгүй», зөвхөн НҮБ-ын эрх ашгийн үүднээс л ажиллах бодолтой байна. Сүүлийн үед нилээд алдарсан НҮБ-д итгэх итгэлийг бэхжүүлэхийг өөрийн нэг гол зорилтоо гэж Пан Ги Мун үзэж байна. Нэгдсэн үндэстнүүд аюулгүй байдал, хүний эрх, хөгжил гэсэн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх юм.
Шинэ ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ыг шинчэлэхэд ч оролцож таарна. Энэ нь тулгамдсан асуудал. Юуны өмнө АЗ-ийн хүрээг өргөжүүлэх хэрэгтэй. Улсуудын булгийн боловсруулсан хэдэн хувилбар бий. Тэдгээрийг нарийвчлан хэлэлцэнэ, Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх биш ч гэсэн дийлэнх олонхийн санаанд нийцсэн хамгийн зохистой хувилбарыг сонгох хэрэгтэй. Ингэхдээ АЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь түүний ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд тус болох ёстой нь нэн чухал нөхцөл юм. Эс тэгвэл энэ нь утгагүй.
НҮБ-ыг шинэчлэх өөр чиглэл ч үүнээс дутуугүй чухал. Юуны өмнө оролцогч улсуудын хооронд итгэл бэхжүүлэх, нөөцийг илүү аригтай зарцуулах, аппаратыг цомхотгох, түүний ажлын үр дүнг дээшлүүлэх гэх мэт. Эдгээр зорилтыг хэр амжилттай шийдэхээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд Пан Ги Муны олсон амжилтыг үнэлэх явдал олон талаар шалтгаалах юм.

Орчуулагч П. Шагдар