Өнгөрч буй оны дүн гаргах хамгийн тохиромжтой үе ирэв. Оросын гадаад бодлогын тухайд яривал юуны өмнө тус улс «Их наймыг» даргалсныг онцлон дурдвал зохино. Энэ нь ОУ-ын хувьд юу болох, улсын гадаад бодлого өнгөрсөн жил ямар дүнтэй байсан тухай Европын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Сусловын санаа бодлыг сонсоё.
- Оросын гадаад бодлогын 2006 оны гол дүн нь дэлхийн эрчим хүч, ингэхээр дэлхийн бодлогод тус улсын үүрэг бэхжисэн явдал. ОУ өнгөрсөн жил «Их наймыг» даргалах хүрээнд, бас ЕХ, АНУ зэрэг худалдаа, эдийн засаг, гадаад бодлогын том түншүүдтэй харилцахад эрчим хүчний аюулгүй байдлыг хэрэглэгчдийн аюулгүй байдал, хэрэглэгчдийн, өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудын бүрэн хяналт төдийгүй, үйлдвэрлэгчдийн аюулгүй байдал, дэлхийн эрчим хүчинд илүү тэнцвэртэй ажиллах журам боловсруулах явдал гэж ойлгож буй сэдвийг бататган тогтоож чадсан буюу наад зах нь уг үйл явцыг эхлүүллээ. Энэ нь нилээд хэдэн тохиолдолд түншүүдтэй ОУ-ын харилцааг улс төрийн хувьд хүндрүүлэхэд хүргэсэн нь мэдээж. Гэхдээ энэхүү өрсөлдөөн тэмцэл нь зуй ёсны үйл явц гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд энэ хүндрэл дэлхийн эрчим хүчний шинэтгэлийг илүү шудрага ёс тийш хэрэгжүүлэх урт хугацааны хэцүү бэрх ч шаардлагатай зүйл юм.
Өнгөрсөн жил АНУ-тай тогтоосон харилцаа зөрчилтэй байв. Нэг талаас ардчилал, эрчим хүчний асуудлаар ОУ-ыг шүүмжлэх нь нэмэгдэв. Нөгөө талаас 2006 онд АНУ-тай харилцахад маш шаардлагатай нааштай шинэ зүйл бий болов. Энэ нь уй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн терророос сэрэмжлэх горимыг чангатгасан явдал. энэ хоёр зүйл өнөөдөр дэлхийд олон улсын гол аюул болж байгаа, үүнтэй ОУ, АНУ маш идэвхтэй тэмцэх болно.
Эцэст нь Хятадтай нааштай харилцсан хэвээр байна, ШХАБ хүчтэй болсон нь багагүй чухал. Энэтхэг, Пакистан, Иран мэт бүс нутгийн орнууд ШХАБ-ыг улам сонирхох болсон нь энэ чиглэлд ОУ-ын бодлого нилээд амжилттай байсныг гэрчилж байна.
- 2006 оны дүнгийн талаар хийж болох гол дүгнэлт гэвэл ОУ дэлхийн хамтын нийгэмлэгийн удирдагчдын клубт сүүлийн жилүүдэд байгаагүйгээр байр сууриа бататгаж, дэлхийг хамарсан өөрийн бодлогыг тодорхойлох чадвартайгаа харууллаа.

Орчуулагч П. Шагдар