Тэр шинэ жилийн өмнөх илгээлтдээ ийн ярив.
- Хэдхэн хоромын дараа бид бүхний хувьд хамгийн дуртай, халуун дотно, уламжлалт, гэр бүлийн баяр – шинэ жилийн баяртай золгох гэж байна. Энэ нь мөрөөдлийн баяр. Тэгээд ч Орос Улс хэмээх нэгэн том гэр бүлд хамаардаг гэсэн сэтгэл одоо бид бүхнийг нэгтгэж байна гэж Владимир Путин онцлон тэмдэглэв.
Өнөөдөр бид шинэ 2007 онтой золгож байна. Тэгээд ч манай орон ирээдүйгээ итгэл төгс харж байна. Энэ нь улс орноо сүүлийн жилүүдэд сэргээн бэхжүүлэх талаар нийтээр чармайлт тавьсан дүнд бүтлээ.
- Эдийн засагт бидний олсон амжилт хувь хүн бүрийн амьдралд нааштай дорвитой өөрчлөлт гаргаж, ядуу хүн цөөрч, аж амьдрал өдөр дутмын асуудлыг шийдэхтэй холбоотой төдийгүй, бие биеийнхээ талаар санаа тавьж, хайрлахтай холбоотой байхад хүргэхийг би хүсэх байна. Үр хүүхэд олширч, тэд аз жаргалтай байхыг хүсэх байна.
- Төрийн тэргүүн баярын илгээлтдээ улс орныг хөгжил, цэцэглэлтэд хүргэсэн тэр хүмүүст гойд анхаарал хандуулав.
- Ахмад үеийнхнээ хүндэтгэх нь аль ч нийгмийн хөгжил, түүний тогтвортой байдлын шинж тэмдэг юм. Улсаас ахмад үеийнхнээ дэмжиж, бас туслах үүрэгтэй, тэгэх ч болно. Гэхдээ энэ нь тэдэнд ойр дотнынх нь хүмүүсийнх нь хандах халуун дотно сэтгэлийг орлож чадахгүй. Бидний ирээдүйн төлөө боломжтой бүхнийг хийсэн хүмүүсийг мартахгүй байх, бидний ээж, аав, өвөө, эмээ нарыг мартахгүй байхыг хүсье гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
- Владимир Путин ОУ-ын өмнө тулгарч буй зорилтыг тодорхойлов. Залуу хүмүүс орчин цагийн боловсрол олж, авьяас чадвараа зүй зохистой хэрэглэж, эрүүл чийрэг байхад бидний зорилт оршино. Бид оюуны соёл, боловсрол, ШУ, ирээдүйд ОУ-ын хөгжлийг жинхэнэ ёсоор тодорхойлох тэр үнэт зүйлсийг хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх болно гэж Оросын ерөнхийлөгч хэллээ.

Орчуулагч П. Шагдар