Оросын ерөнхийлөгч энэ жил болох засгийн газрын сүүлчийн хуралдаан дээр сайд нарт ийн мэдээлэв.
- Энэ жилийн дүн өнгөрсөн жилийнхээс дээр гэж төрийн тэргүүн үзэж байна. Энэ бүхэн нь ирэх жилээ итгэл төгс харж, улсын эдийн засгийг хөгжүүлэх, улсын чадавхийг нэмэгдүүлэх, иргэдийн аж байдлыг дээшлүүлэх талаар шинэ төлөвлөгөө гаргах боломж олгоно гэж тэр үзэж байна.
- Эдийн засгийн өсөлт 6,9 хувь болов, энэ нь өнгөрсөн жил 6,4 хувь байсан юм. Бидний урт хугацааны төлөвлөгөөг харгалзвал бид баримтлах ёстой тэр графикаа дагаж байна гэж Путин үзэж байна.
- Оросын фондын зах зээл он гарсаар 65 хувь нэмэгджээ. Энэ нь дэлхийд хамгийн шилдэг үзүүлэлтийн нэг болохыг ерөнхийлөгч тэмдэглэв. Үндсэн санд хөрөнгө оруулах нь мэдэгдэм нэмэгдэв. Ингэхдээ шууд хөрөнгө оруулалт 55 гаруй хувь нэмэгдлээ.
Эрчим хүчний хүрээнд засгийн газрын баримтлах бодлогыг хэдэн жилийн өмнөөс тодорхойлсон нь чухал хэрэг боллоо. ОУ-ыг ДХБ-д элсүүлэх талаар гол гол түнштэй хийсэн хэлэлцээ дүүсч, нисэх онгоцны нэгдсэн нэгдэл байгуулж, дэд бүтэц, инновацийн төслүүдийг санхүүжүүлж, үйлчлэх чухал хэрэглүүр – хөгжлийн банк байгуулагджээ. Хөрөнгө оруулалтын сангийн ажлын хүрээнд 9 төсөл хэдийн боловсруулж, Венчурийн сан байгуулаад байна.
Үндэсний урьтал болгох төсөл мэдэгдэм ашиг өгч эхлэв гэж Путин үзэж байна.
Энэ бүхэн нь бид ирэх жилийг итгэл төгс харж, улсын эдийн засгийг хөгжүүлэх, чадавхийг нь нэмэгдүүлэх, манай иргэдийн аж байдлыг дээшлүүлэх шинэ төлөвлөгөө гаргах боломж олгож байна гэж төрийн тэргүүн мэдэгдлээ.
Авсан хурдаа шинэ онд ч алдахгүй байхыг засгийн газарт Путин даалгаад, засгийн газрын гишүүдэд ажилд нь талархал илэрхийлээд, тэдэнд ирж байгаа шинэ жилийн мэнд хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Орчуулагч П. Шагдар