Энэ санаа өнөөдөр «Известия» сонинд нийтлэгдсэн Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровын ярилцлагад хөндсөн асуудал бүр нэвт шингэжээ.
- Өнөөдөр дэлхийд учирч буй аюулд өгөх хариулт олон улсын харилцаанд эн тэргүүнд тавигдаж байна гэж Оросын ГХ-ийн сайд ярив. Энэ хариулт бас дэлхийн хэмжээний байх ёстой. Энд үндэсний амиа хичээсэн үзэл, дангаараа онц эрхтэй болох гэсэн санаархал, орчин үеийн дэлхийн хөгжлийн бодит хандлагыг үл зөвшөөрөх явдал байх ёсгүй. Сергей Лавров саяхан болсон дүнгийн хэвлэлийн бага хурал дээр энэ талаар ярихдаа:
- Юуны өмнө олон улсын харилцаанд хамтын зарчмыг бэхжүүлэхээс өөр зүйлгүйг дэлхийд улам бур ойлгож байгааг би хэлж байна. Харамсалтай нь, дангаараа хүч хэрэглэж олон хүнийг хохироосон гунигт туршлага энэ ойлголтыг бататгаж байна. Гэхдээ дэлхийн бодлогод мөргөлдөөнийг үргэлжлүүлж, шийдэхээргүй шинэ асуудал бий болгох нь дангаараа хүч хэрэглэсний уршиг болохыг бид, зөвхөн бид ч биш, бусад улс улам бүр ойлгож байгааг давтан хэлье.
ЕХ, АНУ-тай ОУ-ын харилцах талаар сайд ярихдаа, геополитикийн энэ гурвалжин ирээдүйд дэлхийн гол гол улс хамтран тэргүүлэхийн нэг тулгуур болж, хүчний бусад төв, тухайлбал Москва, Вашингтон, Брюссельтэй харилцаагаа хөгжүүлэхийг бас их ач холбогдолтойд үзэж байгаа Хятад Улстай зөвшин дэлхийн хөгжлийг удирдах боломжийг сэргээх үйлсэд их хувь нэмэр оруулж болох юм гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тийм харилцан сонирхлын ачаар тэдгээрийн хоорондын харилцааны эд эс нягтардаг нь бүс нутгийн болон дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус болно гэж Сергей Лавров онцлон тэмдэглэв.
Афганистаны хэрэг явдлын өнөөгийн өрнөл хөгжилт НАТО-г яваандаа ОУ, төв азийн улсууд, бүс нутгийн олон этгээдийн байгууллагатай харилцаа тогтоох шаардлагатайг ухаарахад хүргэнэ гэж найдаж байгаагаа Оросын ГХ-ийн сайд бас илэрхийлэв. Үүнтэй холбогдуулж Сергей Лавров Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, ШХАБ-ыг дурдав. Аюулгүй, тогтвортой байдлыг хангах талаар олон улсын бүтцийг өөрчлөх зорилтод чухамхуу тийм байдлаар иж бүрэн, олон түвшинд хандах нь ОУ-ын үндэсний эрх ашигт нийцэж, манай түншүүдэд үйл ажиллагааны бодитой хөтөлбөр санал болгож байна гэж Сергей Лавров дүгнэжээ.

Орчуулагч П. Шагдар