Foto: http://www.mironov.ru/PhotoalbumОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов дэлхийд нэрд гарсан улс төр, олон нийтийн зүтгэлтэн, тэрээр «Шудрага Орос Улс: Эх орон / Тэтгэврийнхэн / Амьдрал» улс төрийн намын удирдагч. Тэр Оросын парламенгын дээд танхимыг тэргүүлэх болсноос хойш 12-р сарын эхээр таван жил болов. Гэхдээ Сергей Миронов Монголд олон жил ажилласаныг манай радио сонсогчид тэр болгон мэдэхгүй байх. Энэ нь түүний намтрын год хуудсын нэг ээ.
- Сергей Мироновын анхны мэрэгжил геологич юм. Тэр одоо хэд хэдэн дээд мэргэжилтэй, техник эдийн засаг, хууль, гун ухааны, бас төрийн захиргааны салбарын дээд боловсролтой. СПб-гээс холгүй орших Пушкин хотын залуу эр 1980 онд хойд нийслэлд уул уурхайн дээд сургууль төгсч, бага наснаасаа мөрөөдсөн ажлаа эрхэлсэн. Геофизикч Сергей Миронов чухамхуу Орос нутгийнхаа тэн хагасаар явж үзсэн. Карели, Колийн хойг, Урал, Якут, Тувад геологийл ангид ажиллаж байв. 1986 онд ЗХУ-ын Геологийи яамны томилсноор Монголд геологийн ангийн ахлах геофизикчээр явсан. Сергей Миронов дурсахдаа:
- Би Монголд үнэхээр олон жил ажилласан, миний хувьд энэ нь хоёр дахь эх орон гэж хэлж болно. Би Монгол орныг маш сайн мэднэ. Би Монголын хойд нутгаас урд нутаг, баруунаас зуун нутаг руу аяласан. Энэ нь маш сайхан, олон янзын байгалтай орон.
- Сергей Миронов Монголд ажилласан он жилүүдээ дурсах дуртай. Тэр янз бүрийн шатны монголын төлөөлөгчид, сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай үргэлж ярьдаг. Холбооны зөвлөлийн даргын хувьд ярих юм байлгүй яахав. Тэр Монголд яг 10 жил ажилласан, сүүлчийн таван жилд нь жилийн турш экспедицид ажиллажээ. Сергей Мироновым охин ч Улаанбаатарт төржээ. Сергей Миронов Монголын сайхан нутаг, байгалийн ховор үзэгдлийн талаар, монголчуудын талаар эцэс төгсөгөлгүй ярьж чадна. Тэр манай сурвалжлагчид нэг удаа ийн ярьсан.
Foto: http://www.mironov.ru/Photoalbum- Монголчуудаас олон хүн мэдэхгүй нэг нууцыг танд хэлье. Монголын баруун нутагг, Их нууруудын хотгорт Дэлхийн хамгийн цэвэр агаартай гэж НҮБ-ын тусгай лавлах бичигт өгүүлсэн байдаг. Энэ нь «Цэвэр агаарын эталон». Түүнийг би өөрийн биеэр үзсэн. Бид Монголын нутгаар машинаар аялж явсан. Би машины тэвшин дээр зогсоод, холын бараа харж явлаа. Зуун талд тэнгэрийн хаяанд нэг нуур харагдав. Газрын зураг дэлгэвэл тэр нуурыг тэмдэглэсэн юм алга байв. Гэтэл нуур тийм ч хол биш харагдаж байв. Цааш 15 км явсан ч нуур таардаггүй. Цэвэр агаар нүдэнд тэгж харагддаг байна. Бараг 100 км-ын алсаас тэгж харагдана гээч. Энэ нь Mонголын байгалд бий болдог цорын ганц үзэгдэл биш ээ.
- Сергей Миронов Монголын жирийн хүмүүсийг ямагт халуун дотно дурсаж байдаг.
- Монголчууд бол хөдөлмөрч, зочломтгой, маш баяр баясгалантай хүмүүс. Би тэднийг, тэдний сайхан, цэцэн мэргэн уламжлалыг байнга дурсаж байдаг. Аль ч оронд өөрийн дадал заншил бий, гэхдээ хээр талд шөнөөр таарахад таныг ямар ч айл гэртээ оруулж, хооллож, сүүтэй цайгаар дайлж, хариуд нь юу ч эс гуйх улс тэр болгонд таарахгүй.
- Сергей Миронов 1991 онд томилолтоосоо Орос Улсад эргэж ирсэн. Гэхдээ «Монгол орон миний сэтгэл зүрхэнд ямагг үлдсэн» гэж өнөөдөр ч ярьж буй. Миронов гурван жил болоод л төрийн зүтгэлтний хувьд ахисан. 1994 онд СПб-гийн анхдугаар сонгуулийн xyyль тогтоох хурлын депутатаар сонгогдсон. 2001 оны 12-р сарын 5-нд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга болов. Гэхдээ Сергей Михайлович ямар ч их ажилтай байсан жирийн, сайхан сэтгэлтэй хүн хэвээр. Foto: http://www.mironov.ru/Photoalbum
- Сергей Михайлович Миронов маш сонирхолтой хоббитой, тэр чулуу цуглуулдаг. Тэр бур багаасаа чулуу цуглуулж эхэлжээ. Экспедицид явж байхдаа олсон чулууны дээж, эрдсийн чулуу өнөөдөр түүний цуглуулгын үндэс болж байна. Мироновын Монголоос авчирсан олон чулуу түүний цуглуулгад бий. Ялангуяа гартаам чулуу. Энэ нь Мироновын дуртай чулуу. Одоо Сергей Михаловичийн цуглуулга бэлгээр баяжиж байна. Түүний сонирхлыг мэдэх найз нар нь түүнд төрөл бүрийн эрдсийн чулуу бэлэглэдэг.
- Холбооны зөвлөлийн дарга ховор таарах амралтын өдрөөрөө байгальд байж, цэвэр агаарт явж, загасчлах дуртай. «Би загасанд явах их дуртай» гэж Миронов ярьдаг. «Монголд загас барих сайхан. Тэнд 35 кг жинтэй гул, хадар загас баригддаг. Нэг удаа 5,5 кг жинтэй зэвэг баригдсан» гэж тэр ярьж байна. Гэхдээ Сергей Миронов түүнээс ч том загас барих найдвар өвөрлөсөн хэвээр байна. Иймээс Монголд айлчлахаар очихдоо, одоо бур Холбооны зөвлөлийн даргын хувиар очихдоо, монгол найз нартайгаа загасанд заавал явах болно.
- Сергей Миронов бас дуулах дуртай. Ер нь геологичид бүгд дуулах дуртай. Туудэг галын дэргэд гитар барин дуулах шиг сайхан юм хаа байх билээ? Мироновын дуртай нэг дуу нь дайны сэдэвтэй дуу. Энэ нь «Замд гарах боллоо» гэдэг дуу. Аав нь фронтод байлдаж явжээ. «Манай аав дайныг дурсах дургүй байсан. Би түүнээс дайнтай холбоотой ганц л дуу сонссон. Том болсон хойноо энэ дуу «Тэнгэрийн хөлөг» киноны дуу байсныг мэдсэн» гэж Сергей Миронов ярьжээ.
- Эх орны их дайны ялалтын 60 жилийн ойгоор Холбооны зөвлөлийн дарга дурсгалын ажиллагаанд оролцож, дуртай дуугаа студэд бичүүлсэн.