Манай улс төрийн тоймч тайлбарлахдаа:
- Ерөнхийлөгч Жорж Буш бүр энэ оны 10-р сарын 25-нд хэвлэлийн бага хурал дээр Иракийн байдлын талаар ярихдаа «Бид ялах нь гарцаагүй» гэж мэдэгджээ. Гэвч түүнээс хойно конгрессын сонгуульд БН намынхан ялагдсаны дараа ерөнхийлөгч Иракт явуулсан дайны кампаниа нилээд өөрөөр үнэлжээ. Тэр «Вашингтон пост» сонинд өгсөн ярилцлагадаа АНУ энэ оронд ялахгүй, гэхдээ ялагдахгүй гэж хэлжээ. Үүний сацуу конгрессын сонгуульд ардчилсан намынхан ялсныг Иракт Америкийн ажиллагааг зогсоох дохио биш, харин түүнийг амжилттай дуусгах шинэ арга зам эрэхийг уриалсан хэрэг гэж үзэж байгаагаа тайлбарласан.
Үүнийг хэрхэн гүйцэтгэхийг одоогоор Вашингтонд мэдэхгүй байх шиг. Иракт хэрхэх шинэ стратегийг тэнд яаралтай боловсруулж байна. Санал зөвлөлгөө их байна. Тухайлбал, Иракаас америкийн цэргийг 2008 оны эх гэхэд гаргаж дуусгахын тулд аажмаар гаргаж эхлэхийг Жеймс Бейкер, Ли Гамильтон нарын хоёр намын комисс санал болгов. Бас тэнд байгаа америкийн цэргийг 6-8 сарын дотор 20-30 мянгаар нэмэгдуулэх санал ч байна. Энэ санааг сенатч Жон Маккейн, нелее бухий бусад улс терч дэмжиж байна. Гэвч цэргийг тур нэмэгдүүлэх нь америк цэрэг руу довтлохыг л хүчтэй болгоно гэж цэргийн командлал анхааруулсан мэдээ байна.
Жорж Буш эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа нь илэрхий. Гэхдээ америкийн цэргийн нийт тоог нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахыг БХ-ын сайд Роберт Гейтст тэр тушаажээ. Тийнхүү Ирак, Афганистанд цэрэг байрлаж буй өдий төдий цэгт зэвсэгт хүчин туйлдаж байна гэсэн Пентагон болон конгрессын анхааруулгыг тэр хүлээж авчээ. Зэвсэгт хүчин «задрахын даваанд байна» гэж төрийн нарийн бичгийн дарга асан, штабуудын дарга нарын хорооны дарга Колин Пауэлл үзэж байна.
2006 оны эцсээр Жорж Бушийн засгийн газар Иракаас цэргээ түргэн гаргавал нэр хүндээ алдах түвэгтэй сонголтын өмнө тулгарлаа, гол нь энэ зүйл тэнд улс төр, шашин, угсаатны зөрчлийг хурцатгах юм. Энэ тохиолдолд мөргөлдөөнд хөрш улсууд оролцож, бүс нутаг олон улсын түгшүүртэй байдлын аюултай голомт болж мэднэ. Нөгөө талаас Иракт америкийн цэргийг хэвээр байлгах буюу нэмэгдүүлэх нь угтаа явуургүй юм. Америк Вьетнамд ийм зам туулсан. Юу болсон нь маш тодорхой.
Тийнхүү Жорж Бушийн засгийн газар одоо 2007 оны 1-р сар гэхэд Иракийн талаар маш чухал шийдвэр гаргах боллоо. Тэр шийдвэр хэр хариуцлагатай, сайтар бодсон байхыг хэлэхэд түвэгтэй байна.

Орчуулагч П. Шагдар