Foto: http://imgsrc.ruКомиссыг ерөнхий сайд Михаил Фрадков тэргүүлнэ. Комисст удирдах байгууллагын статус олгоно. Алс дорнодын яам ч байгуулж магадгүй.
- Алс дорнод нь Оросын Европын хэсгээс хамгийн алслагдсан нутаг. Сүүлийн жилүүдэд энд олон асуудал хуримталж, байдал тэнцвэргүй болж, эдийн засгийн хөгжлийн хурд буурчээ. Бүс нутгийн байдлыг сайжруулах талаар төв засгийн газар, орон нутгийн эрх баригчдын тавьж буй чармайлт одоогоор тааруу дүнтэй байна. Энэ талаар Владимир Путин Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр ийн ярив.
- Алс дорнодын байдалд одоогоор чанарын өөрчлөт гараагүй байна. Бүс нутагт ужигарсан хандлагыг арилгаж чадахгүй байна. Юуны өмнө хүн ам цөөрч, үйлдвэрлэлийн бүтэц, гадаад эдийн засгийн харилцаанд тэнцвэртэй байдал их Foto: http://www.nashavlast.ruалдагдлаа. Дамжин өнгөрөх замыг оруулан бүс нутгийн угийн өрсөлдөөнтэй давуу талыг туйлын ур бүтээлгүй ашиглаж байна. Байдал тийм байгаа нь олон талаар бүс нутгийн хөгжлийн стратегийн төлөвлөлтөд иж бүрэн ситсемтэй хандаагүй, манай бүс нутгийн бодлого боловсронгүй бус байгаагийн уршиг юм.
- Оросын засгийн газар Алс дорнодыг хөгжүүлэх урт хугацааны стратеги боловсруулж, зохисгүй хандлагыг арилгах саналтай байна. Оросын ерөнхийлөгч чухам үүнд анхаарлаа хандуулав.
- Эцсийн бүлэгт бидний бүх төлөвлөгөө Алс дорнод нь хүмүүс аж төрөх тохь тухтай, тэдний сэтгэлийг татах газар болоход чиглэх ёстой. Тиймээс энд орон сууцны асуудал шийдэх, хийн систем тавих, эмнэлэг, соёл, спортын салбар хөгжүүлэх гээд бүх зүйл чухал байна. Ингэхдээ Алс дорнод руу хөдөлмөрийн чадвартай хүнийг татан аваачиж, суурьшуулах зорилтыг юуны өмнө эдийн засгийн том төсөл хэрэгжүүлэх, бүс нутагт ажлын шинэ байр бий болгох үндсэн дээр шийдэх ёстойг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
- Ерөнхийлөгч Путин улсын бүс нутгийн нийт бодлогыг стратегийн хувьд төлөвлөж, боловсронгүй болгоход энэ нутгийн жишээгээр иж бүрэн системтэй хандах хандлага боловсруулах зорилт дэвшүүллээ.

Орчуулагч П. Шагдар