Foto: http://www.rustrana.ruТүүний туршилт эх орны эрдэмтдэд хосгүй нээлт хийхэд туслав. Тула мужид 1380 онд Куликовын тулалдаан болсон газарт георадарын ачаар манай орны хувьд дурсгалт тэр үед амь үрэгдсэн орос дайчдын бүлшийг олжээ. Археологийн малталтад оролцсон, Улсын цэргийн түүхийн музейн ажилтан Андрей Наумовтай манай сурвалжлагч уулзав.
- Оросуудын хувьд энэ олдвор маш үнэтэй, учир нь Куликовын талд байгуулсан ялалт түүхийн асар их ач холбогдолтой байсан. Орос Улс байгуулагдсан нь Куликовын тулалдааны гол дүн юм.
Алдартай тулалдаан болсон газраас олдсон булш шинжлэх ухааны ертөнцөд дуулиан дэгдээв. Москвагаас урагш орших Тула мужийн нэг районд Куликовын тулалдаан болсон нь эртнээс тодорхой байсан ч тэндээс урьд нь ямар нэг булш олоогүй байсан юм. Гэхдээ тулалдаанд 200 мянга гаруй хүн оролцсон нь тодорхой байсан. Археологийн олдвор ч тийм их байгаагүй, мянга орчим л байсан. Чухамхуу тулалдааны илэрхий ул мөр байгаагүй нь зарим түүхч энэ нутагт Куликовын тулалдаан болсон гэдэгт эргэлзэхэд хүргэсэн. Харин одоогийн олдвор мэрэгжилтнүүдийн эргэлзээг арилгаж, бүр ул итгэгчдийн бодлыг дийлэв гэж Андрей Наумов ярьж байна.
- Мэрэгжилтнүүд тулалдаан болсон газрын төвд булш байж болох газар дорхи хэдэн хэсгийг тусгаарлаж чадав. Тэдгээрийн хөрсний дээжийг авч, тусгай лабораторид өгөв. Энэ хөрсөнд органик үнс байгааг эдгээр дээжийн шинжилгээний дүн харуулав. Тэр нь амьтан юмуу хүнийх болохыг зөвхөн ирэх оны хавар бидний хийх малталт л нотолно. Тэдгээр нь бүх зүйлийн хариуг гаргах боломж олгоно. Гэхдээ энд дайчдыг оршуулсан гэсэн бидний таамаг нотлогдоно гэж бид найдаж байна.
- Куликовын талд археологийн эрдэм шинжилгээний ажлыг элдвийн шалтгааны улмаас зөвхөн сүүлийн 25 жил л хийж байна. 19-р зууны эхний хагаст ойролцоо аж төрж байсан боловсролтой газрын эзэд энэ нутгаас авсан олдворын төлөөнөө өөрсдийн тариачдад мөнгө төлдөг байв. Эдлэн бүрт домогт талаас олдсон сумны зэв, хуяг, бөгж тавьсан гэрийн том биш музей байдаг байв. Гэвч дайн дажин, хувьсгалын улмаас 14-р зууны эдгээр зүйлс дэлхийгээр таржээ. Бид ч тэр үеийн тулалдааны цар хүрээг төдий л зөв төсөөлөхгүй байсан юм гэж Андрей Наумов ярив.
- Тулалдааны талбараас зэвсгийг бөөнөөр нь олохыг ямагт хүлээж, үүнийг 1812 оны юмуу дэлхийн ІІ дайны тулалдааны талбартай жишдэг юм. Гэвч урьдын дайны хэмжээ нилээд хожуу үеийнх шиг тийм том байгаагүй. Донын Дмитрий тулалдааны дууссанаас хойш 8 өдрийн турш алагдсан хүмүүсээ оршуулсан төдийгүй, цэргийн олзоо цуглуулж байжээ. Тэр үед зэр зэвсэг нилээд үнэтэй байсан юм.
- Одоо эрдэмтэд хээрийн шинэ улирлаа хүлээж байна. Чухам тэр үед георадарын илрүүлсэн зургаан газарт малталт хийнэ. Тэдгээрт яс, шүдэний паалангийн хэсэг, эд өлгийн зүйл хадгалагдсан байх ёстой гэж шуух эмнэлгийн шинжээчид таамаглаж байна.

Орчуулагч П. Шагдар