Сочид болсон баяр ёслолд олимпийн аврага, оросын уран гулгагч Татьяна Тотьмянина, Максим Маринин нар оролцлоо. Foto: http://sportcom.ru
- Сочи хот түүхэндээ анх удаа уран гулгалтын дэлхийн оддыг угтлаа. «Сочи-2014» мэдүүлгийн хорооны төлөөлөгчид тамирчдад Мэдүүлгийн номыг гардуулав. «Бид энэ номыг сэтгэл хөдлөн хүлээж авч байна, олимпийн наадам Сочи хот болон манай нийт оронд өвлийн спорт хөгжүүлэхэд хүчирхэг түлхэц өгнө хэмээн найдаж байна» гэж Максим Маринин хэллээ.
Хар далайн эрэг дэх мөсөн гулгуурын анхны талбай Сочид энэ долоо хоногт нээгдлээ. Хоёр сарын дараа шинэ мөсөн ордонд Сочид өвлийн олимпийн наадам явуулахыг дэмжсэн оросын шилдэг уран гулгагчдын спортын лут том шоу болно. Тэдний дунд Татьяна Тотьмянина, Максим Маринин шиг бас «Сочи-2014» мэдүүлгийн хорооны элч болох алдарт уран гулгагч Евгений Плющенко ч байх юм.
Foto: http://sport.rbc.ru- ОУ олимпийн наадам явуулах зуй ёсны эрхтэй, учир нь манайд хамгийн шилдэг тамирчид бий. Бас олимпийн хамгийн олон медаль бий. Тамирчид бид 2014 оны наадмыг Сочид болуулахын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ. Ирэх 2-р сард ОУОХ-ны гишүүд манай рашаан сувиллын газарт ирэх үед бид далайн эрэгт урьд хэзээ ч болж байгаагүй лут том шоуг шинэ тайзнаа үзүүлнэ гэж Евгений Плющенко ярьж байна.
- Мэдүүлгийн ном нь спортын объектууд барьж, наадам явуулах төлөвлөгөөг тусгасан гурван боть ном юм. Номыг хэдэн өдрийн дараа Швейцарт хүргэж, олон улсын олимпийн хорооны гишүүд судална. Хотынхон ч шинэ «шалгалтад» хэдийн бэлтгэж эхэлжээ. ОУОХ-ны үнэлгээний комисс 2-р сарын 20-нд Сочид очиж, Хар далайн эрэгт гурван өдөр ажиллана. Зочдыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин хүлээж авах нь хэдийн мэдэгдээд байна.

Орчуулагч П. Шагдар