Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров оросын болон гадаадын сэтгүүлчдэд зориулж жилийн дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийн мэдэгдлээ. Энэ талаар манай улс төрийн тоймч ямар бодолтой байна вэ?
- Сергей Лавровын энэ үг олон улсын хамгийн чухал нэг асуудлыг хамаарч байна. Сайд энэ асуудал холбоотой орныг нэрлэсэнгүй. Гэхдээ юуны өмнө уй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх тухай ярьж байгааг бүх хүн сайн ойлгож байгаа. Илүү тодорхой зүйл ч ярьж болно. Энд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх горимыг хадгалах чармайлтын тухай ярьж байна. Бур тодорхой яривал энэ нь Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэх зорилт юм.
Тегерантай хийх хэлэлцээ, бас Пхеньянтай яриа хэлцээ хийхэд ОУ Аюулгүйн Зөвлөлийн бусад гишүүн, Германи Улстай маш идэвхтэй оролцож буй. Яриа хэлцээнд Оросоос гадна бас АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос оролцож буй. Оросын сайд зэвсэг хураах салбарын байдлыг «таагүй байна» гэж дүгнэсэн нь хэлэлцээнд оролцож буй бүх улсын хувьд чухал юм. Энэ нь Москвад эдгээр асуудлыг хэлэлцэхэд оролцож байгаа бусад улсын байр суурийг дэмжиж байгаа хэрэг юм. Энэ нь Тегеран болон Пхеньяныханд өгсөн тодорхой дохио. Энэ нь хоёр бүлэг зургаан улсын хүрээн дэх «зөрчлийг ашиглах» гэсэн Тегеран, Пхеньяны найдвар бүтэхгүй гэдгийг гэрчилж буй. Үүний сацуу ОУ энэхүү асуудлыг дипломат болон улс төрийн аргаар шийдэх байр суурь баримталдагаа дахин нотлов. Чухам тийм тайван, тэвчээртэй, тууштай тактик үр дүн өгч байгааг өнгөрч байгаа он нотлов. Москвагийн тийм хандлагын ачаар л НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны тухай тогтоолын таслийн эцсийн хувилбарыг тохиролцож чадсан нь нүүц биш ээ. Тегераныг мухардалд оруулсан хувь тэнцүү биш, хатуу хориг хэмжээг түүнээс авсан. Умард Солонгосын тухайд ч иймэрхүү. Пхеньяны эсрэг бүх талыг хамарсан хориг арга хэмжээ эсрэг үр дүн өгөхийг ОУ Хятадын дэмжлэгтэйгээр АНУ, Японд үнэмшүүлж чадав. Энэ нь БНАСАУ-тай хэлэлцээ сэргэхэд тусаллаа.
Энэ бүх асуудал нарийн түвэгтэй нь мэдээж. Тэдгээрийг шийдэхэд тэвчээр, эв дуйтэй дипломат бодлого хэрэгтэй. Үүний сацуу Москва уй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх горимыг чанад мөрдөхийн төлөө ямагт тууштай, шийдэмгий тэмцэж ирсэн, тэмцэж ч байна.

Орчуулагч П. Шагдар