Foto: http://news.peoples.ruТэр засгийн эрхийг 21 жил барьжээ. Тус улсад долоо хоногийн гашуудал зарлав. Түүнийг 12-р сарын 24-нд оршуулна.
- Ниязов нас нөгчсний дараа төв Азийн энэ оронд хэрэг явдал цаашид хэрхэн өрнөхийг шинжээчид таамаглахыг хичээж байна. ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн захирал Константин Затулин энэ талаар ярихдаа:
- Сапармурад Ниязов нас нөгчсөн нь улсын дотор болон гадаадад бүх хүний хувьд гэнэтийн хэрэг болов. Тэр өөрийг нь залгамжлах хэн нэгэн байж болох юм гэсэн санааг үнэхээр бодолгүй, улс орноо мөнх захирахыг хүссэн юм шиг захирч байв. Тэгээд ч залгамжлагчаар хэнийг ч, бүр хүүгээ ч бэлтгээгүй аж. Ниязов ерөнхийлөгч, бүх туркмен хүний эцэг, тус улсын хамгийн нөлөө бүхий төлөөллийн байгууллага Туркмены ард түмний ассамблейн удирдагч ч байв.
Хэрэг явдал цаашид хэрхэн өрнөх бол? Ариун газар хоосон байдаггүй, Туркменд хуваах юм бий. Учир нь энэ нь төв Азийн хийн том сан болохыг Константин Затулин сануулав.
- Оросын удирдлага Туркмены нийслэл Ашхабад руу эмгэнэлийн цахилгаан утас илгээснийг ГХ-ийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага зурал дээр мэдээлэв.
- Туркменд засгийн эрхийг хуулийн хүрээнд шилжүүлнэ, бидний харилцаанд залгамж шинжийг хадгална гэж Москвад найдаж байна. Шинэ удирдлага Туркмены тусын тулд, тус улсын бүх оршин суугчийн тусын тулд, Орос Улстай хамтран ажиллах, төв Азийн бүс нутагт тогтвортой байдлыг хангах тусын тулд ажиллана гэж бас найдах байна.
- Туркмен Улс гадаадад хий гаргадгийн ачаар эдийн засгийн хувьд нилээд тогтвортой байдаг. Одоогоор тус улсын байдал тайван байна, аюулгүй байдлын тухайд хүч нэмэгдүүлсэн ямар нэг арга хэмжээ авсан байдал гаднаасаа харагдахгүй байна. Туркменд хувьсгал гарах нөхцөл үгүй гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ засгийн эрхийн төлөө тэмцэл болох нь гарцаагүй.
Ерөнхийлөгчийн албан тушаалд хэн нэр дэвшиж болох тухайд бол үндсэн хууль ёсоор тус улсад төрсөн, туркмен гаралтай, 40 наснаас залуу биш, 70 наснаас хөгшин биш, Туркменд байнга оршин суудаг хүн сонгогдох боломжтой.

Орчуулагч П. Шагдар