Манай тоймч Валерий Митрофановын бичсэн тайлбар орос-монголын харилцаа 2006 онд хөгжсөн тухай сэдэвтэй юм.
- Энэ оны эхээр МУ-д улс төрийн нилээд өөрчлөлт гарсан ч эртний найрамдалт хоёр хөршийн харилцаа бүрэн амжилттай хөгжлөө.
Засгийн газрын шинэ тэргүүн хийсэн эхний нэг мэдэгдэлдээ улс орон гадаад бодлгынхоо гол чиглэлийг өөрчлөхгүй гэж онцлон тэмдэглэжээ. ОУ-тай харилцаагаа бүх талаар хөгжүүлэх нь нэг гол чиглэл байсан, байсаар байна. Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров 3-р сард МУ-д айлчилсан нь үүнийг нотолсон. Ерөнхийлөгч Энхбаярын ОХУ-д хийх айлчлалыг бэлтгэхэд голчлон анхаарсан.
Бас хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөр даруй боловсруулахыг ихээхэн анхаарав. Хөтөлбөрт «Монголросцветмет», уулын олборлох «Эрдэнэт» үйлдвэр, «УБТЗ» зэрэг хамтарсан үйлдвэр дорвитой байр эзлэх ёстой. Шинэ төсөл ч байгаа нь мэдээж.
Оросын компаниуд ч удаан хүлээсэнгүй. Тэдгээрээс гурван компани Өмнөговь аймагт Таван-толгойн нүүрсний том орд боловсруулах маш ашигтай төслийг монголын талд хэдийн санал болгожээ. ОХУ-ын засгийн газрын дарга Михаил Фрадков 7-р сард МУ-д айлчлахдаа ч ОУ-ын санаа бодлыг нотолсон. Оросын тал нүүрсээс гадна зэс, алт, уран олборлохыг сонирхож байна.
МУ-ын ерөнхийлөгч Энхбаяр оны эцсээр ОУ-д айлчилсан нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгөв. Ерөнхийлөгч Москвад ирэхийнхээ өмнө Оросын соёл, шашны хувьд төсөөтэй Буриад, Халимаг Улс, бас Новосибирскээр оров. Энд бүс нутаг хоорондын харилцаа хөгжүүлэхийг гойд анхаарав.
Путин, Энхбаяр нар Москва хотноо өргөн хүрээтэй асуудал хэлэлцэв. Олон улсын нэн чухал асуудлаар хөрш хоёр орон Ойрхи дорнодын байдал буюу олон улсын терроризмтай тэмцэх талаар бараг санал зөрөхгүй байгааг хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэв. Сансарт хамтран ажиллах асуудлыг ч, мөн дэлхийн асуудал – жишээ нь цэрэг-техникийн хамтын ажиллагаа, эрдэмтэн, оюутан солилцох асудулыг ч ярилцав, сансрын тухайд бол монголын сансрын нисэгч дэлхий орчмын тойрог замаар хэдийн аяласан юм.
Өөрөөр хэлбэл, МУ-ын ерөнхийлөгчийн ОУ-д хийсэн айлчлал маш ур бүтээлтэй болж, хоёр орны харилцааны өнгөрч байгаа жилийн үр дүнг зүй ёсоор гаргалаа.

Орчуулагч П. Шагдар