Америкийн телевизийн Милитару Чайннел сувгаас явуулсан судалгааны дүн ийм байна. Санал асуулгыг АНУ, Их Британийн цэргийн болон шинжээчдийн дотор явуулжээ. Бууг бүтээцийн онцлог, буудалтын үргэлжлэх хугацаа, цэц тусгал зэрэг хэдэн зүйлээр үнэлжээ.
- Өнөөдөр Калашниковын автомат дэлхийд хамгийн их дэлгэрээд байна. Түүнийг бух тивд мэднэ, зарим улс бүр үндэсний сүлдэндээ оруулжээ. Ингэж алдаршсан нь санамсаргүй хэрэг биш ээ. Автоматын гол давуу тал нь маш найдвартай, эдлэхэд энгийн. Түүнийг Михаил Калашниковын удирддаг зохион бүтээгчдийн хэсэг «Ижмаш» заводод бүтээснийг дурдая. Автомат Калашниковын 1951 онд Зөвлөлтийн армийн зэвсэглэлд орсон. Өнгөрсөн зууны 50-иад онд түүнийг үйлдвэрлэх лицензийг 18 оронд ЗХУ өгчээ. Өнөөдөр түүнийг Европ, Ази, Африк, Ойрхи дорнодод хийж байна. Төрөл бүрийн загварын Калашников 55 орны армийн зэвсэглэлд байгаа. Гэсэн ч Михаил Калашинковын төрөлх хот Ижевскт үйлдвэрлэдэг автомат хамгийн шилдэг нь хэвээр байна.
Орчин үеийн автомат Калашниковын урьдынхтай огт адилгүй гэж «Ижмаш» концернийн ерөнхий захирлын орлогч Александр Заварзин ярьж байна.
- Зохион бүтээгчийн сэтгэлгээ ямагт урагшилж байдаг. Клашниковын автомат ч бас аливаа нарийн эдийн адил өөрчлөгдөж буй. Бид гаднах байдлаар ч, агуулгаар ч ялгарах зуу дахь хувилбарын автомат бүтээлээ. Түүний нилээд хэдэн эд ангийг маш бөх хуванцараар хийж, эд анги боловсруулахад шинэ технологи нэвтрүүлсний дунд бөх бат, найдвартай шинж нь нэмэгдлээ.
- «Ижмашт» АК-гаас гадна шинэ үеийн буу – Никоновын «Абакан» автомат, Драгуновын винтов зэрэг буу хийж байгаа. Тэд бүгд нь хуурамчаар үйлдвэрлэхээс хамгаалагдсан, Оросын хилийн чанадад зөвхөн лицензтэй байвал л гаргана. Харин Калашниковын автоматыг гадаадад үйлдвэрлэж байгаа тухайд бол байдал амар биш байгаа гэж Александр Заварзин ярьж байна.
- Одоо шудрага ёсыг сэргээх хэрэгтэй. Калашниковын автомат үйлдвэрлэдэг орон бүртэй лицензийн гэрээ байгуулах хэрэгтэй. Тийм орон 24 байгаа, 18 орон ЗХУ-ын зөвшөөрөлтэйгээр завод барьсан, зургаан орон зөвшөөрөлгүй барьсан… Тиймээс хийх ажил маш их байна. Бид энэ талаар зөвхөн эхний алхам хийж байна.
- Концернийн экспортын сүүлчийн захиалгад 2006 оны эцэс хүртэл 100 мянган АК нийлүүлэхээр Венесуэлтэй байгуулсан гэрээ орно. Үүний сацуу «Ижмаш» Венесуэлд АК-г лицензээр үйлдвэрлэх гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Энэ нь цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орон соёлтой, хэвийн харилцахын үлгэр жишээ юм.

Орчуулагч П. Шагдар