Foto: http://www.kulina.ruСтамбулд тусгай бага хурал хийсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид энэ асуултад өгөх хариултыг эрж хайжээ. Бага хуралд тавин орны эрүүл мэндийн сайд нар, бас жингийн асуудал эрхэлдэг мэрэгжилтнүүд оролцов.
- Таргалалт дэлхийн шинжтэй болж байна. Дэлхийн хүн амын 30 хувь үүнд нэрвэгдэж байна гэж эмч нар мэдээлжээ. Энэ өвчин ялангуяа хөгжингүй орнуудад ихэд тархав. Тэд өлсгөлөнг эрт арилгасан ч илүү жинг ялж чадахгуй байна. Үүний тод жишээ нь АНУ. Тэндхийн хүн амын тэн хагас тарган байна. Орост ч ийм асуудал бас тулгарав гэж анагаах ухааны доктор Сергей Колесников ярьж байна.
- Таргалахын уршгийг олон арван жил судлав. Юуны өмнө зүрх судасны өвчин даамжирч, цусны даралт ихдэж, атеросклероз болно. Түүнээс гадна судасны өвчин тусна, учир нь илүүдэл жин хэнд ч ашиггүй. 10 кг илүү жинтэй байхад л энэ нь та 10 юмуу 20 кг жинтэй юм хийсэн үүргэвч үүрч яваа буюу хувинтай ус барьж яваатай адил. Тийм тохиолдолд элэг болон ялгаруулах систем, тухайлбал бөөрний үүрэг алдагдана, учир нь нэмэгдэл бодисыг ялгаруулж байх болдог. Таргалалт нь бас гэдэсний өвчин үүсгэнэ, гэдэс бас хэт ачаалалтай байх ёсгүй.
- Заримдаа гормоны тасалдлын улмаас таргалах нь вий. Гэсэн ч энэ нь гол төлөв хооллоход хамаагүй хандсаны уршиг юм. Хэрэглэгч зар сурталчилгаанд байнга өртөж буй, телевизийн дэлгэцнээ бүтээгдэхүүнийг магтсан сурталчилгаа байнга гарна, энэ нь хортой гэж эмч нар үздэг. Энд юуны өмнө хийжүүлсэн амтат ус, элдвийн шоколад орж байна.
Одоо илүүдэл жингийн асуудлыг багагуй анхаарах болов. Энэ нь эрүүл аж төрөх ёсыг сурталчлахтай холбоотой. Гэвч олон хүн яагаад ч юм мэрэгжилтний зөвлөлгөө авалгүй турахыг бодож, хоолны дэгийг дураараа сонгож, эсвэл дуршлыг бууруулах буюу өөх хайлуулдаг эм ууж байна. Жин багасна, гэвч тэр хун аж төрөх дассан ёсондоо буцаж орохоор илүүдэл жин эргэж ирж, бур шинээр нэмэгдэх нь элбэг.
Эм, био нэмэгдлийн тухайд бол, олон эм дасах болон бусад хүндрэл үүсгэдэг гэдэг талаар энэ салбарын мэрэгжилтнүүд санаа нийлж байна. Мэрэгжилтнүүдтай зөвлөлгөөгүй түүнийг уух нь ноцтой уршиг тарьж мэдэх туйлын хөнгөмсөг явдал болно. Өөрөөрөө туршилт хийхгүй, мэрэгжлийн хүмүүст хандах хэрэгтэй.

Орчуулагч П. Шагдар