Foto: http://eng.ethnomuseum.ruЭрхүү мужийн нутагт аж төрдөг түрэг хэлээр ярьдаг ястаны төлөөлөгч тофаларууд эдгээрийн дотор багтана. Тэдний тоо өнөөдөр ердөө 600 хүн байгаа. Соёл, хэл, уламжлал нь бараг мартагдсан. Харин сүүлийн үед зуун Сибирийн оршин суугчид Байгал хавийн нутгийн уугуул ард түмний аж төрөх ёсонд багагүй өөрчлөлт оруулсан оросуудаас заримыг нь зээлдэж авсан өвөг дээдсийнхээ үндэсний уламжлал, аман зохиол, ёс заншлыг идэвхтэй сэргээх боллоо. Тийнхүү энд том суурин, цахилгаан, эмнэлэг, сургуулиуд бий болов. Эрхүүгийн их сургуулийн доцент Михаил Туров ярихдаа:
- Суулийн 70 жилд Оросын соёлтой харилцсан нь цөөнх ястаны хөгжилд нааштай нөлөөлсөн. Тофаларууд бичиг үсэг толгой дараалан мэддэггүй байсныг арилгав. Одоо тэдний боловсрол оросын дунджаас доогуур биш байна.
- Тофууд бол зуун Саяны хатуу ширүүн уур амьсгалтай нутагт эртнээс нутагласан, уулын нутгийн хатуу байгалтай амжилттай тэмцэж ирсэн эрэлхэг ард түмэн. Саяханы нүүдэлчид одоо Алыгжер, Нерха, дээд Гутара гэдэг гурван тосгонд суурьжээ. Товалар хэлэнд зориулан 1989 онд бичиг үсэг зохиож, 1-р ангийн сурах бичиг зохиосон. Түүнийг 1990 оноос тофаларын дунд сургуульд албан ёсоор заах болсон. Тофууд урьд бүтээсэн эд материалын болон оюуны хосгүй соёлоо одоо сэргээхийг оролдож байна. Тухайлбал, «Мадар» хэмээх омгийн санаачлагаар эртний гар урлалыг сэргээж эхлэв. Тофалар хүүхнүүд үйлэнд маш уран. Тэд хүүхдүүдийн болон анчидын хувцас, бас үдшийн даашинз оёдог. Үдшийн даашинз нь хилэнг булга, шилүүсний арьснаар эмжиж, сувд хэлхэн үндэсний хээ гаргасан урлагийн жинхэнэ бүтээл болдог. Цаа буга адуулах, ан агнах нь уламжлалт аж төрөл юм. Иймээс оросууд урьд Сибирьт аж төрж, зөвхөн ан агнаж, загас барих нь амь зуух эх үүсвэр болж байсан нутгийн оршин суугчдын хөвч тайгийн амьдралаас олон зүйлийг зээлдэн авчээ. Өнөөдөр тофаларууд тохилог сууринд аж төрж, ихэнх нь амьтаны хоршооллосон аж ахуйд ажиллаж байна гэж Николай Видонов яриагаа төгсгөлөө.

Орчуулагч П.Шагдар