Foto: http://www.nbj.ruТэдгээр баримт бичгийн дотор «Орос, монголын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж дуусгасан тухай албан мэдээ» байлаа. Энэ баримт бичигт худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн засгийн газар хоорондын комиссын орос, монголын хэсгийн дарга, ХАА-н сайд Д.Тэрбишдагва, А.Гордеев нар гарын үсэг зурав. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович энэ баримт бичгийг тайлбарлахыг Алексей Гордеевээс хүсэв.
Айлчлалын үед гарын үсэг зурсан бүх баримт бичигт төлөвлөсөн ажлыг урт хугацаанд биелүүлэхээр заасныг хэлэх ёстой. Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Орос, Монголын бараа гүйлгээг дөрвөн жилд 1 тэрбум долларт хүргэх зорилт дэвшүүлэв. Монголын эдийн засагт Оросоос иж бүрэн хөрөнгө оруулбал энэ нь биелэх боломжтой. Тэр хөрөнгийг ашигт малтмалын орд, дэд бүтэц, нийгмийн хүрээнд оруулна. Энэ нь Монгол Улсад мөнгө төдийгүй, технологи аваачих ёстой.
- Алексей Гордеев цааш нь ярихдаа, баталсан хөтөлбөрт төрөл бүрийн салбарт Орос, Монголын хамтран ажиллах ирээдүйтэй салбар оруулсныг тэмдэглэв.Жишээ нь, Орос, Монгол Улс түлш, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэв. Тухайлбал, Монгол орныг хийгээр хангах төсөл хамтран боловcруулж, хэрэгжүүлэх боломжийг ОУ судалж, Монголд хийн конденсат гаргах асуудлыг авч үзэж, Монголд нефть боловсруулах завод барихад дэмжлэг үзүүлнэ. Бид Оросоос Монголд нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний үнэ, хэмжээг зохицуулах ажлаа үргэлжлүүлж, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам тавих, эрчим хүчний шинэ объектууд барихтай холбоотой асуудлыг судлахаар тохиров.
- Тээврийн салбарт хоёр орны хамтын ажиллагаа хөтөлбөрт зааснаар Монголд авто машины зам тавих, УБТЗ-ыг шинэчлэх зэрэг чиглэлийг багтааж буй. ОУ УБТЗ-аар тээвэрлэх ачааны урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах асуудлыг судалж үзэхийг зөвшөөрөв. Орос, МУ ХАА-н салбарт их зүйл хийхээр төлөвлөж байна. МУ Оросоос улаан буудай, бас малын халдварт өвчин, шувууны томуу эсэргүүцэх вакцин авсаар байх болно. Вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийн тухай асуудал тавив. Энэхүү хөтөлбөр манай хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц болно гэж итгэх байна.

Орчуулагч П. Шагдар