Өнгөрсөн жилүүдэд энд Монгол хэл шинжлэлч, түүхч хэдэн зуун мэрэгжилтэн бэлтгэжээ. Одоо монгол хэлний тэнхимд зургаан дамжаанд 24 оюутан сурч, урьд энэ ангийг төгссөн 7 багш ажиллаж байна. Саяхан манай тусгай сурвалжлагч Ольга Павлович СПб-т томилолтоор очоод байхдаа, энэ жил Оросын нэр хүндтэй энэ их сургуулийн 1-р дамжааны оюутан болсон, ирээдүйн монголч эрдэмтэдтэй уулзав.
- Монгол хэлний ангийн 1-р дамжаанд одоо 7 оюутан сурч байна. Тав нь СПб-гийнх. Хоёр хөвгүүн Халимаг, Якутаас зорьж очжээ. Манай сурвалжлагч энэ өдөр хичээлтэй байсан оюутнуудтай уулзав. Эд бол Аня Курышева, Саша Левошина, Катя Васько, Дмитрий Куленнков, Содномова Ирина нар юм. Хамгийн эгчмэд нь Ирина. Тэр 20 настай. Их сургуульд орохын өмнө багшийн коллеж төгсчээ. Бусад нь бүгд 17 настай. Тэд чухам яагаад монгол хэлний ангийг сонгосон нь оюутнуудын ярианаас тодорхой болов. Бугдээрээ адил зүйл ярьж байна. Жишээ нь, Дмитрий ярихдаа:
- Би монгол хэлний ангид орсоны учир нь монголын ард түмний ахуй, уламжлал, соёл, баялаг түүх, нүүдэлчдийн аж төрөх ёс надад сонирхолтой байдаг. Орчин цагийн монгол хэл, монгол худам бичгийг манай дамжааныхан бүгд их дуртай үзэж байгаа. Маш сонин, хосгүй бичиг. Бид бүгдээрээ Монголд түргэн очихыг мөрөөддөг.
- 1-р курсийнхэний хичээлд суухын өмнө манай сурвалжлагч «Энэ бүлэг ямаршуу болохыг» монгол хэлний тэнхимийн эрхлэгч Павел Гроховскийгаас асуув. Тэр хариулахдаа:
- Би 1-р дамжааныханд монгол хэл шинжлэлийн хичээл заадаг. Би тэдэнтэй долоо хоног бүр уулздаг. Тэд сайн хүүхдүүд. Хөдөлмөрч, дуртай хэичээллэдэг, хичээлээ тасалдаггүй. Миний бодлоор, сүүлчийн жилүүд дотроос хамгийн шилдэг булгийн нэг юм. Тэднээс юм гарна гэж боддог.
- Тэгээд бид 1-р курсийн монгол ярианы хэлний хичээлд суув. Тэдэнд долоо хоногт хэлний хичээл хоёр хоёр цагаар 14 удаа орно. Мөн энэ ангийг төгссөн Мария Петрова хичээл заадаг. Хичээл яаж зааж байгааг сонсоорой. Хүүхдүүд монгол хэл үзээд дөнгөж гурван сар болж байгааг бодоорой.
- Оюутнууд багшийн асуултад хариулж байна. Сонин юутай вэ? Бие ямар байна? Дараа нь багш оюутнуудыг өөрийнхөө тухай ярихыг хүсэв. Саша ярихдаа: Намайг Саша Левошина гэдэг. Би Орос Улсад аж төрдөг, би СПб-гийн их сургуулийн дорно дахины факультетийн монгол хэлний ангид сурдаг. Би 1-р курсийнх, монгол хэл сурч байгаа. Одоохондоо монгол хэлээр ярихад хэцуу байгаа, гэхдээ би хичээдэг.
Хэл сураад гуравхан сар болж байгаа гэхэд давгүй байгаа биз дээ. Монгол хэлний багш Мария Петрова шавь нарынхаа тухай ингэж ярив.
- Би энэ хүүхдүүдэд семестрийн эхнээс хичээл орж байгаа. Тэд өнгөрсөн зун шалгалт амжилттай өгөөд, манай ангид орсон. Эд маш идэвхтэй хүүхдүүд. Тэд эхнээсээ их оролдлоготой байгаа. Хэл сайн сурч байгаа. Гэхдээ улам их хичээллэх хэрэгтэй. Хүүхдүүд Монголын түүх, уран зохиолыг их сонирхдог. Сургалтын хөтөлбөрөөр бид нэгдүгээр курст ярианы хэл сургахад их анхаардаг. Бид төрөл бүрийн сэдвээр текст уншиж, цээжлүүлдэг. Сэдэвтээ тохирсон жишээ татдаг. Бид монгол хэл заахад төрөл бүрийн сурах бичиг, гарын авлага ашигладаг гээд тэдгээрийн нэрийг тоочив. Бид бас СД-д бичсэн хичээл үздэг, би түүнийг Монголоос авчирсан, бас кино үздэг.
- СПб-гийн их сургуулийн дорно дахины тэнхмийн 1-р дамжаанд ийм оюутанууд сурч байна. Тэд бас таван жил сурна, нэг жилд нь Монгол УИС-д дадлага хийнэ. Тэд Монголын талаар дээд зэргийн мэрэгжилтэн болж, СПб-гийн их сургуулийг алдаршуулна гэж сургуулийн багш нар, оюутнууд өөрсдөө ч найдаж байна.

Орчуулагч П. Шагдар