Foto: http://smena.ruЭнэ хууль цагаачлах журмыг хялбарчилж, манай оронд ирж буй хуучин зөвлөлтийн ах дүү БНУ-уудын иргэд орон байргүй байсан ч саадгүй бүртгүүлж, дараа нь хууль ёсоор аж төрж, ажиллах боломж олгох юм. Цагаачлалын журмыг хөнгөвчилсний сацуу оросын хууль тогтоогчдын бодлоор, нилээд чөлөөтэй тийм журмыг зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэх юм. Цагаачид ч, тэдэнд хууль бусаар байр олгосон этгээдүүд ч, хууль зөрчиж, гадаадын ажиллах хүч ашиглаж буй ажил олгогчид ч хариуцлага хүлээнэ. Тэдний нэг хэсэг нь торгууль төлж, Оросоос хөөгдөнө. Зарим нь хууль бус цагаачдын тооноос хэд дахин их мөнгө төлж, үйлдвэрийн ажил арга буюу саатахад хүрнэ. Шинэ хууль нь сүүлийн жилүүдэд Орост хурцадсан цагаачлалын асуудлыг шийдэж, оросуудыг газар нутаг, ажлын байранд нь халдахаас хамгаалж чадах бол уу? Оросын цагаачлалын бодлого яаж өөрчлөгдөж, ямар чиглэлтэй болох бол?
Энэ сэдвээр «Российская газета» сонинд бичсэн өгүүллийг толилуулъя.
- Хууль бус цагаачлал нь далд хүчирхэг бизнесийн суурь тавьж, тухайлбал хууль хяналтын байгууллагуудад авилгалыг гааруулж, аюултай өвчин бий болгодог гэж Улсын цагаачлалын албаны удирдагч Константин Ромодановский хэллээ. Цагаачдад ДОХ тусах нь уугуул хүн ардынхаас 15 дахин их байна. Орост гадаадынханы үйлдэж буй гэмт хэрэг арван жилийн дотор бүтэн хагас гаруй дахин нэмэгджээ. Ромодановский цагаачлалын байдлыг түвэгтэй байна гээд, ОУ-ыг цагаачид «евразийн дамжин өнгөрөх зурвас» болгож байгаад гойд түгшиж байгаагаа илэрхийллээ. Орост жил бүр 21-23 сая хүн ирж байгаа нь гол төлөв ТУХН-ийн орнуудынх, тэд 80 хувь болж байна. Гэхдээ Хятад, Монгол, Туркээс ч ирж байна. Москвагийн район СПб, Приморийн хязгаар, Краснодар, Хабаровскийн хязгаар, Амар, Эрхүү мужид гадаадын цагаач хамгийн олон байна.
Гэвч цагаачлал төдийгүй, бур түүнтэй холбоотой тоо баримтад журам алга аа. Олон янзын тоо байна, 10 сая цагаач байна гэх, улсын цагаачлалын албаны тооцоолсноор 2005 онд ОУ-д гадаадын 10,2 сая хүн хууль бусаар ажиллаж байв, бас 15 сая хүн байсан гэж буй. Гэхдээ таван саяын зөрүүтэй ярьж байгааг зүгээр л орхиж болно гэж Төрийн думын 1-р орлогч дарга Олег Морозов ярьж байна. Ер нь энэ хүрээнд их нээлттэй байх ёстой гэж тэр үзэж байна. Цагаачлалын асуудал шийдэхэд янз бүрийн багаж хэрэглэж, гадаадын ажилчдыг оролцуулах боломжийг чөлөөтэй болгож, хууль зөрчвөл хүлээлгэх захиргааны хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Учир нь захиргааны хатуу арга хэмжээгээр бататгахгүй бол либералчлах ажил үр дүнгүй болж мэднэ.
Думийн баталсан цагаачлах журмаас гадна ирэх жил засгийн газрын шийдвэрт заасан зүйлс хэрэгжинэ гэж Ромодановский мэдээлэв. 2007 онд Орос Улсад гадаадын 6 сая орчим хүн ажилуулах хувь хэмжээ тогтоожээ. Ирэх жилээс жижиглэн худалдаанд гадаадынхан ажиллахыг хязгаарлана, жижиглэн худалдаа, зах дээр ажиллагсдын 40 хүрэхгүй хувь нь гадаадын хүн байх юм. Эм тариа, согтууруулах ундаа худалдахад гадаадын иргэдийг оролцуулахгүй.
Холбооны зөвлөл гадаадын иргэд оросын харьяат болох журмыг хялбарчлахад хамаатай нилээд олон санал бэлтгэж, «Цагаачлах бодлого, эх орон нэгтнүүдтэй тогтоосон харилцаа» гэсэн асуудлыг парламентын хэлэлцүүлгэд орууллаа. Жишээ нь, ОХУ-ын төр засгийн шагнал авсан буюу Оросын хүчний байгууллагуудад гэрээгээр алба хааж буй хүмүүсийг ямар нэг нэмэлт болзолгүйгээр харьяат болгох юм. Нууц цагаачидтай тэмцэхэд хууль дүрэм биелүүлдэг цагаачдыг оролцуулахаар парламентын гишүүд тооцоолж байна.
Үг хэлсэн олон хүний ярианаас үзвэл, одоо ОУ-д цагаачид ашгаасаа илүү хор учруулж байна. Зөвхөн цагаачлалыг ярьснаар манай оронд хүн амын зүйн асуудлыг шийдэх боломжгүй гэж Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов мэдээлэв. Үүний сацуу чухамхуу цагаачид орос ажилтнуудыг хөдөлмөрийн зах зээлээс шахаж, цалинг нь бууруулахад нэрмээс болж байна. Оросын иргэн хүн Москвад барилгын салбарт мэрэгжлийн бус ажил, жишээ нь чулуучин юмуу бетончноор ажиллах боломжгүй байна. Энэ байрыг цагаачид эзэлсэн байна гэж Улсын цагаачлалын албаны дарга ярив.
Боловсролтой мэрэгжилтэй цагаачдад ажилд орж, орон байртай болоход нь тусална гэж Улсын цагаачлалын албаны удирдагчид амлав. Холбооны зөвлөлийн дарга гадаадынхныг ажилд авах гол хэмжүүр нь тэдний орос хэлний мэдлэг, боловсролын түвшин байхын төлөө байгаагаа илэрхийлэв. Орост ажил хийхийг хүсч байгаа бүх хүн удахгүй оросын уран зохиолоор шалгалт өгөх бөгөөд шалгалтын хөтөлбөрт сонгодог зохиолчдын шүлгийн мэдлэг орно, бас орос хэлний шалгалт өгнө. Энэ журмыг биелүүлэхгүй бол тэд зах дээр ч ажилд орж чадахгүй. Сенатчид ийм санал бэлтгэж буй. Түүнээс гадна Орост их сургууль юмуу дунд сургууль төгссөн гадаадын хүнд харьяатыг хялбарчилсан системээр олгох саналтай байна. Зохих хуулийг дээд танхимд бэлтгэж байгаа бөгөөд ирэх оны эхээр хэлэлцэх юм.

Орчуулагч П. Шагдар