Foto: http://chita.rfn.ruЭнэ өвчнийг чухам тэр үед илрүүлж, хүн төрөлхтөн тэр өвчний аюул ноцтойг ухаарах болсон юм.
ДОХ нь хүний дархлалын хомсдолын вирус гэдэг үхэл тарих өвчний сүүлчийн шат. Вирус нь бэлгийн замаар, эсвэл цусаар дамждаг. Тэр нь аль ч өвчинд маш эмзэг байдаг мах бодийн хамгаалах хүч – дархлалыг багасгадаг, Жишээ нь, ханиад хүрэхэд дархлал алга болсон байх учир дорхиноо уушгины хатгалгаа болно, хатгалгаа нь гол төлөв эдгэрдэг бол энэ тохиолдолд нас барах шалтгаан болно.
Халдвар авч мэдэх хүмүүсийн булэгт юуны өмнө мансууруулах бодис хэрэглэдэг буюу бэлгийн ажил замбараагүй хийдэг хүмүүс багтдаг. Одоо дэлхийд энэ өвчний халдвар авсан 40 гаруй сая хүн байна. 20-р зууны тахал гэж нэрлэсэн энэ өвчин гарсан цагаас хойш түүний улмаас 20 сая хүн нас бараад байна.
Эрдэмтэд, эмч нар бараг эмчлэгддэггүй аймшигт өвчнийг ялах арга эрсээр байна. Гэвч одоогоор тэд түүний даамжралыг саатуулж дөнгөөд байна. Гэхдээ шинэ бэлдмэл, вакцин эрэх ажлыг олон оронд тасралтгүй хийж байна.
ОУ-д ДОХ-ын асуудлыг Оросын ШУА-ийн дархлал судлалын хүрээлэнгийн мэрэгжилтнүүд эрхэлдэг. Энд ДОХ-ын эсрэг шинэ вакцин бүтээсэн тухай энэ хүрээлэнгийн дархлал, харшлын физиологийн лабораторийн эрхлэгч Георгий Гудима ярина.
- Москвагийн дархлал судлалын хүрээлэнд анти-ВИЧ вакцин, ВИЧ-Рипол боловсруулав. Энэ вакцин клиникийн өмнөх шинжилгээний шаардагдах бүх шатыг дамжсан, 2005 оноос клиник туршилтад орсон, өөрөөр хэлбэл сайн дурынхныг оролцуулан туршиж байгаа. Одоо эхний үеийн туршилт дуусах дөхлөө, энэ вакцин хүнд сайн нөлөөтэй, аюулгүй зүйл болохоо харуулсан гэж итгэлтэй хэлж болно. Бид үүнд урьд нь итгэж байсан, харин одоо хэрэг дээрээ нотлогдлоо…
Энэ вакцин шинэ үеийн вакцин гэгчийн дотор багтахыг эрдэмтэн онцлон тэмдэглэв. Энэ бол дархлал судлалын хүрээлэнгийн өвөрмөц бүтээл бөгөөд дэлхийн практикт байхгүй зүйл. Бид цаашдаа урьдчилан сэргийлэх чиглэлийн хоёр дахь шатны туршилт хийж, вакциныг халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд хэрэглэх протокол боловсруулж эхлэхээр төлөвлөж байна.
- Оросын энэ бүтээлээс гадна өнөөдөр дэлхийд ДОХ өвчнөөс аварч болох олон арван эм бий. Аюултай байдлаас гарах аргыг тун удахгүй олж болох юм. Одоогоор энэ өвчинтэй тэмцэх үндсэн арга нь урьчилан сэргийлэх явдал хэвээр байгаа, өөрөөр хэлбэл сэргийлэх арга хэмжээ, бас эрүүл аж төрөх ёсыг сурталчлах хэрэгтэй юм.

Орчуулагч П. Шагдар