Вашингтонд болсон америк-оросын ажил хэрэгч зөвлөлийн хуралдаан дээр ерөнхийлөгчийн туслах Игорь Шувалов ийн мэдэгдлээ.
- СПб-т болсон «наймынхны» дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол асуудал болгож Москвагийн сонгож авсан эрчим хүчний аюулгүй байдлын асуудалд тун саяхан олон хүн гайхаж байсан. Ялангуяа хэрэглэгчид, нийлүүлэгчдийн эрх ашгийг тэнцүүлэх, өөрөөр хэлбэл тэдгээрийн харилцан хамаарлын тухай ярихад ийм байсан. Тэгвэл одоо урьдын хандлага өөрчлөгдсөн нь лавтай. Түүгээр ч барахгүй, эрчим хүчний аюулгүй байдлын сэдэв ирэх жил улам хөгжинө гэж Кремлийн түшмэл хэллээ.
ОУ «Их наймыг» анх удаа даргалсныг Төрийн думын гадаад хэрэг эрхлэх хорооны дарга Константин Косачёв ч сануулав.
- ОУ гишүүн болсон нь улс төрийн загвар хөөцөлдсөн хэрэг биш, аль нэг асуудлаар амжилт олсоны төлөөнөө Оросыг шагнасан хэрэг биш гэдэгт хүрээлэн буй ертөнц, энэ «клубт» оролцогчид үнэмших нь чухал байсан. Энэ нь одоо хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлыг ОУ-гүйгээр, ОУ-ыг тойруулан шийдэх боломжгүй, эвсэл их зардал гаргаж байж шийднэ гэдгийг илт зөвшөөрсөн хэрэг юм. Энэ нь Москва «Их наймыг» даргалсаны гол дүн бол уу? ОУ дэлхийн хэмжээний хариуцлага хүлээж, хамгийн гол нь тухайн асуудлыг шийдэх харилцан зөвшөөрч болох, ирээдүйтэй арга хэрэгсэл, жор санал болгож чадахыг бид ажил хэрэг дээр харуулж чадлаа. Урьтал болгон ОУ-ын сонгож авсан асуудал – эрчим хүчний аюулгүй байдал, боловсролын системийн шинэтгэл, халдварт өвчинтэй тэмцэх асуудлыг цаг үе ч, хэлэлцүүлгэд оролцогчид ч шаардав.
- 2007 онд «Их наймыг» даргалах Германи Улс «дэлхийн тэнцвэргүй байдлыг» хэлэлцэх гол асуудал болгож байна, үүнийг ч гэсэн эрчим хүчний аюулгүй байдалтай холбохгүйгээр авч узэх боломжгүй юм. Энэ утгаар «их наймынханд» залгамж чанар шаардлагатай байна. Тэгэхээр ОУ даргалсан нь дэлхийн гол гол гүрний «клубын» үйл ажиллагааг боловсронгүй болгох тийш алхам урагшиллаа.

Орчуулагч П. Шагдар