Айлчлал 12-р сарын 4-нд Монголын удирдагч БН Буриад Улсад зочилсноор эхэлсэн, дараа нь Энхбаяр Новосибирск муж, БН Халимаг Улсад зочилсон. 12-р сарын 8-ны өдөр МУ-ын ерөнхйилөгчийн хувьд хамгийн их ажилтай өдөр байв. Тэр баасан гаригт Оросын парламентын дээд, доод танхимын дарга Сергей Миронов, Борис Грызлов нартай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг ОХУ-ын засгийн газрын дарга Михаил Фрадковтай хэлэлцэв. Мөн өдөр ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан нь гол үйл хэрэг боллоо. Хоёр орны удирдагчид хоёр цаг гаруй харилцахдаа, эхлээд ганцаарчлан уулзаж, дараа нь тэдэнтэй хоёр орны төлөөлөгчид нийлэв.
- Уулзалтаар худалдаа-эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудал, бусад нилээд асуудал хэлэлцэв. Худалдаа-эдийн засаг, тээвэр, хүмүүнлэгийн болон мэдээллийн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэдэн баримт бичиг, хоёр орны хамтарсан ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол, бас орос, монголын улсын хилийн дэглэмийн тухай ОХУ, Монголын гэрээ, айлчлалын дүнгийн тухай Москвагийн тунхаглалд Кремльд гарын үсэг зурав.
- Владимир Путин МУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээний дүн, орос-монголын харилцаа төрөл бүрийн салбарт ямар байгаа тухай болон түүнийг илүү дээд түвшинд гаргахын тулд юу хийх шаардлагатай талаарх санаа бодлоо Кремльд сэтгүүлчдэд ярив. Владимир Путин тухайлбал ярихдаа:
- Манай хоёр орны бараа гүйлгээ сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж байна. Оросын компаниуд МУ-д ажиллаж, МУ-ын эдийн засагт ихээхэн хөрөнгө оруулахад бэлэн байна. Уул уурхайн үйлдвэр, цахилгаан эрчим хүч, барилга, тээврийн дэд бүтэц хөгжүүлэх төслийн тухай ярьж байна.
- Оросын ерөнхийлөгч цааш нь ярихдаа:
- «Эрдэнэт», «Монголросцветмет», «УБТЗ» зэрэг хамтарсан голлох үйлдвэрүүдийг юуны өмнө шинэчилж, техникийн хувьд шинээр төхөөрөемжилснөөр ажлынх нь үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Энэ зорилгоор 2015 он хүртэлх хугацаанд хоёр тэрбум гаруй доллар оруулах шаардлагатай байна. Энэ бол дорвитой зорилт, гэхдээ манай орнуудын эдийн засаг бүрэн хэрэгжүүлж чадна гэж би үзэж байна.
- Ерөнхийлөгч хилийн болон бүс нутаг хоорондын харилцааг хөгжүүлэхийг гойд анхаараад, орос-монголын хилийн дэглэмийн тухай, 12-р сарын 8-нд Москвад гарын үсэг зурсан шинэ гэрээ чухлыг тэмдэглэв. Энэ баримт бичиг ажил хэрэгч хамтын ажиллагааны замд учирч буй саадыг дээд зэргээр арилгахад чиглэжээ. Орос-монголын хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэхийг ОУ ихээхэн ач холбогдолтойд үзэж, МУ-д үндэсний боловсон хүчин бэлтгэх, ШУ, соёл, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд тусалсаар байхыг ерөнхийлөгч бас тэмдэглэв.
- Владимир Путин манай хоёр орны хоорондын визийн дэглэмийг хялбарчлах асуудлыг ч хөндөв. Тэр ярихдаа:
- Хоёр орны иргэд харилцан визгүй зорчих дэглэмийг 1992 онд Монголын талын санаачлагаар зогсоосоныг хэлье. МУ-ын ерөнхийлөгч саяын хэлэлцээний явцад визийн дэглэмийг хялбарчлах, визгүй зорчихыг сэргээх тухай асуудал тавьсан. Оросын тал энэ асуудлыг хэлэлцэж, нааштай шийдэхэд бэлэн байна. Дараа дараачийн зөвлөлдөөний явцад бид зөвшөөрч болох шийдвэр гаргана гэж найдаж байна гэлээ.
- ОУ-ын ерөнхийлөгч МУ-д орос хэлийг өргөн хэрэглэх асуудлыг ч анхаарав. Үүнтэй холбогдуулж тэр ярихдаа:
- ОУ-тай хүмүүнлэгийн харилцаа хөгжүүлэх, орос хэлийг МУ-ын удирдлага анхаарч байгааг бид өндөр үнэлдэг. Бид орос хэл сурах дамжаа хичээллүүлэх, хөтөлбөр боловсруулах, Монголын сурагчид, оюутнуудын дунд олимпиад, тэмцээн явуулахад тус дөхөм үзүүлэх бодолтой байна. Бид энэ чиглэлээр нилээд өргөн алхам хийх, тухайлбал, «Орос хэл» улсын зорилтот хөтөлбөрт заасан арга хэмжээг Монголд хэрэгжүүлэхэд бэлэн байна. Энэ нь МУ-ын иргэд, юуны өмнө залуучуудын боломжийг ихээхэн нэмэгдүүлж, ОУ-ын мэдээллийн орон зайд зүг чигээ олж, Оросын их дээд сургуульд суралцаж, соёлын болон шинжлэх ухааны харилцаа хөгжүүлэх боломж олгоно гэнэ.
- Владимир Путин Москвад хийсэн хэлэлцээний явцад дэлхийн болон бүс нутгийн олон улсын бодлогын зангилаа асуудлыг ч МУ-ын ерөнхийлөгчтэй хэлэлцэв.
- Олон улсын ажил хэрэгт манай хоёр орны хамтын ажиллагаа эртний, бат уламжлалтай. Тэгээд ч олон улсын гол гол асуудалд Орос, Монгол Улсын хандаж буй ханлдага ойр дөт байгааг саяын хэлэлцээ дахин харуулсан нь маш чухал юм. Бүс нутгийн бүх улсыг тогтвортой, дэвшилттэй хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэхийг харилцан эрмэлзэж байгаа нь саяын зөвлөлдөөнөөр бас дахин нотлогдлоо гэж Владимир Путин хэллээ.

Орчуулагч П. Шагдар