Москвад албан ёсны айлчлал хийж байгаа монголын ерөнхийлөгч ноён Энхбаяр ИТАР-ТАСС агентлагаас зохион байгуулсан гэрэл зургийн «Орос Монгол хоёр улс: түүхийг тусган харуулсан гэрэл зураг» хэмээх үзэсгэлэн нээх ёслолд өчигдөр оролцов.
Тийм том биш энэ үзэсгэлэнд ИТАР-ТАСС-ийн гэрэл зурагчдын болон мэргэжил нэгт монгол мастеруудын тавьсан зургууд манай хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны гол үйл явдлуудыг тэдгээрийн дотор Халх голын тулалдаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, сансрын хамтарсан нислэгийг тусган харуулжээ. Үзэсгэлэнгийн монголын хэсгийг «Монгол улсын орчин үеийн бодит байдал» гэж нэрлэж болно. Энд баяр наадам, спортын тэмцээнээс авсан зураг, жирийн хүмүүсийн хөрөг зураг, тэдний аж байдалын зургуудыг үзэж болно.
Оросод суугаа Монголын элчин сайд ноён Хангай, Монголд суугаа Оросын элчин сайд ноён Говорин, Монголын албан ёсны төлөөлөгчид үзэсгэлэн нээх ёслолд бас оролцов. ИТАР-ТАСС-ийн ерөнхий захирал Виталий Игнатенко үзэсгэлэн нээж үг хэлэхдээ:
«Эдгээр зураг манай хоёр улсын харилцааны, хоёр талын олон зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны гол үйл явдлуудыг тусган харуулжээ. Түүхэн туулийн тал нутаг хөгжиж, сансрын тойрог замд хүрсэн улс болсныг эдгээр зургаас үзэж болно. Монголын орчин үеийн байдал, хөгжин ахиж байгааг эдгээр зураг тусган харуулсан» гэв.
Монголын ерөнхийлөгч ноён Энхбаяр хариу үг хэлэв.
«ТАСС -т ирсэн нь миний болон манай төлөөлөгчдийн хувьд их нэр хүндтэй үйл явдал юм. ТАСС-ыг бүгд сайн мэддэг, түүний мэдээлэлүүдийг бүгд уншдаг. Энэ нь Орос Улсын нэрийг алдаршуулж байгаа байгууллагуудын нэг» гэж би боддог. Иймээс Монголын тухай үзэсгэлэн ТАСС-т ажиллаж байгаа нь бэлэг дэмбэрэлтэй юм. Аугаа Монгол улс байгуулагдсаны- 800 жил, Монголын Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ойг бид энэ жил тэмдэглэв. Олон жил бидний хамтран хийсэн бүх ажлын тухай ТАСС ямагт хамгийн түрүүнд мэдээлж ирлээ. Манай хоёр талын харилцааны хөгжил, өөрчлөлтийг, ажлын талбарт хамтран ажиллаж, спортын талбарт өрсөлдөж байгааг өөрөөр хэлвэл бидний өдөр тутмын амьдрал, ажлыг эдгээр зураг тусган харуулж байна. Үзэсгэлэн Монгол улсын залуу ертөнцийг үзүүлэхийн тулд нээсэн цонх» гэж би бодож байна.

Орчуулагч М. Онджанова